ТӨСЛҮҮДИЙН 2025 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын үйл ажиллагааны бодлого, зохион байгуулалтыг уялдуулах зорилгоор өнөөдөр /2026.01.09/ са
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын үйл ажиллагааны бодлого, зохион байгуулалтыг уялдуулах зорилгоор өнөөдөр /2026.01.09/ санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төслүүдийн ахиц, үр дүн болон хэрэгжилтийн явцад тулгарсан асуудлуудыг тоймлон, төслийн төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний шатанд анхаарах гол чиглэлүүдийг тодорхойлов. Энэ үеэр Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Мөнхбаатар “2025 онд хэрэгжүүлсэн төслүүд нь зөвхөн бүтээн байгуулалтын үр дүн гаргаад зогсохгүй байгууллагын төслийн удирдлагын чадавх, ажлын туршлагыг бодитоор нэмэгдүүлсэн жил байлаа. Энэхүү суурь дээр 2026 оны ажлуудыг илүү чанартай, үр ашигтайгаар төлөвлөх нөхцөл бүрдэж байна” хэмээв.
Тус уулзалт нь 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг бодит нөхцөл, хуримтлагдсан туршлагад тулгуурлан боловсруулах, байгууллагын дотоод уялдаа холбоог бэхжүүлэх, төслийн удирдлагын чадавхыг дараагийн шатанд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
MEETING HELD TO REVIEW 2025 PROJECT IMPLEMENTATION AND EXCHANGE VIEWS
The Integrated Project Management Office organized a meeting on January 9, 2026, to review the implementation and outcomes of projects and activities carried out in 2025, as well as to exchange views on future operational policies and organizational coordination.
During the meeting, participants discussed the progress and results of projects implemented over the past year, identified challenges encountered during implementation, and highlighted key issues to be considered throughout the project lifecycle - from planning and implementation to monitoring and evaluation.
Speaking at the meeting, B. Munkhbaatar, Head of the Project Support Management Department, noted that the projects implemented in 2025 were not only productive but also significantly strengthened the organization’s project management capacity and practical experience. He emphasized that, building on these achievements, favorable conditions have been created to plan the organization’s 2026 activities in a more efficient and higher-quality manner.
The meeting was an important step toward developing project and activity plans for 2026 based on real conditions and accumulated experience, strengthening internal coordination within the organization, and further enhancing overall project management capacity.