road

ТОЙРОГ ЗАМЫН ТӨСӨЛ НЬ ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТ ШИЙДЭЛ БОЛНО

2026.01.12143 үзсэн
ТОЙРОГ ЗАМЫН ТӨСӨЛ НЬ ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТ ШИЙДЭЛ БОЛНО

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна. Төслийн трасс нь Баянгол

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна. 

Төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 хороо буюу нийт 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Автозамын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг сааруулах ач холбогдолтой юм. Мөн автозамын трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойн төлөвлөлтийг цогцоор нь шийдвэрлэж, хот байгуулалтын зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэнэ.

Сүүлийн үеийн судалгаа, тооцооллоор замын түгжрэл, удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт бодисын хэмжээг огцом нэмэгдүүлж байгааг онцолжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг бөгөөд энэ нь автомашины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байна. Ялангуяа эвдэрч муудсан зам, түгжрэл ихтэй нөхцөлд хөдөлгүүр илүү ачаалалтай ажиллаж, шатахуун зарцуулалт болон агаарын бохирдол нэмэгдэх сөрөг үр дагавартай.

Тодруулбал, дундаж хурд, ачаалалтай автомашин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгааны дүн бий. Иймд замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэлд тооцогдож байна.

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, шатахуун зарцуулалт багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.

 FIRST RING ROAD PROJECT EXPECTED TO EASE CONGESTION AND REDUCE AIR POLLUTION 

The Ulaanbaatar City Government has announced a tender for the construction and installation of the “First Ring Road” project, a major infrastructure initiative aimed at reducing traffic congestion and air pollution in the capital. Once completed, the project will create a modern, multi-lane road network built to international standards.
The planned route will pass through Bayangol District (1 subdistrict), Songinokhairkhan District (9 subdistricts), Chingeltei District (5 subdistricts), Sukhbaatar District (1 subdistrict), and Bayanzurkh District (13 subdistricts), covering a total of 29 subdistricts across five districts. More than 90 percent of the road will be constructed in ger areas, significantly improving connectivity between suburban residential zones and the city center, while helping to ease traffic pressure in central areas.

In addition to road construction, the project will comprehensively address the placement of engineering infrastructure lines and pipelines along the route, creating favorable conditions for improved urban planning and future development.

Studies indicate that traffic congestion and reduced vehicle speeds significantly increase emissions from internal combustion engines. Vehicle exhaust contains nearly 200 types of chemical compounds and toxic substances, the volume of which depends on factors such as road conditions, traffic flow, fuel consumption, vehicle load, and maintenance quality. In heavily congested and damaged road conditions, engines operate under greater strain, leading to higher fuel consumption and increased air pollution.

Research shows that a vehicle traveling at average speed and load emits approximately 300-310 grams of toxic substances per kilogram of gasoline consumed, and 80-100 grams per kilogram of diesel fuel. As a result, improving traffic flow and reducing congestion are considered effective and realistic measures to lower air pollution levels.
With the implementation of the First Ring Road project, traffic entering the city center is expected to decrease, average travel speeds to increase, fuel consumption to decline, and emissions of harmful gases to be significantly reduced - delivering both transportation and environmental benefits for Ulaanbaatar.
 

Command Palette

Search for a command to run...