transport

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН КАБИНУУДЫГ АГУУЛАХАД БУУЛГАЛАА

2026.01.13139 үзсэн
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН КАБИНУУДЫГ АГУУЛАХАД БУУЛГАЛАА

Дүүжин замын тээврийн төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Францаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж буй бөгөөд өч

Дүүжин замын тээврийн төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Францаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж буй бөгөөд өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ.  

Төслийн кабиныг ухаалаг, аюулгүйн системээр тоноглосон
Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж. Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчилт байгаа эсэхийг шалгадаг бөгөөд кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг. Түүнчлэн хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Түүнчлэн хүний гар, хөл хавчигдсан тохиолдолд автоматаар мэдрэн буцааж нээх ухаалаг системтэй бөгөөд энэхүү тохируулга, туршилтыг Пома групп тогтмол хийдэг байна. Кабин - кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг.
Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан бөгөөд салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжинэ. 

Систем тасралтгүй ажиллах олон улсын стандарттай
Дүүжин замын тээврийн систем нь инженерийн нарийн шийдэл, олон давхар хамгаалалтад суурилсан аюулгүй байдлын цогц системээр гэдгээрээ орчин үеийн нийтийн тээврийн хамгийн найдвартай хэлбэрүүдийн нэгд тооцогддог талаар Дүүжин замын тээврийн төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбат ярьж байна. Тэрбээр “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай бөгөөд цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” хэмээн онцлов. Аюулгүй байдлын эдгээр шийдлүүд нь зөвхөн зураг төслөөр хязгаарлагдахгүй бөгөөд ашиглалтад оруулахын өмнө нарийн шалгуур бүхий олон шатны туршилтаар баталгаажуулдаг байна. Бүрэн хүчин чадлаар ашиглалтад орохоос өмнө кабины зураг төслийн дагуу тооцоолсон ачааллыг орлуулах стандарт жинтэй туршилтын ачааллаар үе шаттайгаар туршилт явуулдаг ажээ. Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Тиймээс стандарт жинтэй шуудайтай элс, усаар орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт 3 сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн кабинуудад халдаг сандлыг шийдэж өгсөн. Ингэснээр өвлийн улиралд ч зорчигчид дулаан тухтай зорчих боломжтой болно. 

Төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжихээс гадна суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй болгох ач холбогдолтой. Мөн тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
 

CABINS FOR THE CABLE CAR TRANSPORT PROJECT DELIVERED

The cable car transport project implemented by the POMA Group of France has reached another important milestone, with the delivery of key equipment. All major equipment for the project is being supplied from France and imported in stages. On January 13, 2026, the first 28 passenger cabins out of 98 arrived at the project warehouse, including electrical connection cables. The project connects the Yarmag-Kharkhorin corridor and is progressing according to schedule.


High-tech, safe, and smart cabin system
The cabins are manufactured by SIGMA, a subsidiary of the POMA Group, in full compliance with international quality, safety, and reliability standards. At the SIGMA factory, each cabin undergoes rigorous testing, including a 24-hour water spray test to ensure leak resistance, as well as repeated door opening and closing inspections.
The cabin doors are tested using pressure gauges to measure closing force in kilonewtons, ensuring there is no risk of injury to passengers. In addition, a smart safety system automatically detects obstacles such as hands or feet and reopens the doors if contact is detected. These adjustments and inspections are regularly conducted by POMA engineers. The cabin-to-cable clamp mechanism features a dual locking system - both automatic and mechanical - fully eliminating the risk of detachment or loosening during operation. 

Designed for passenger comfort and safety
The cabins are constructed from aluminum alloy and high-strength steel, and are fitted with impact-resistant safety glass, ensuring passenger protection even in extreme conditions. Once the cabin begins moving, doors are automatically locked and only open after the cabin has come to a complete stop at the station.
Weather and wind sensors continuously monitor environmental conditions. If wind speeds exceed safe operating limits, the system automatically reduces speed or switches to a full stop mode to ensure passenger safety. International standards for uninterrupted operation. According to E. Enkhbat, Occupational Health and Safety Specialist for the project, cable car transport systems are among the most reliable forms of modern public transportation due to their advanced engineering and multi-layered safety mechanisms. He noted that the system is designed to continue operating using backup power sources in the event of a power outage. Emergency evacuation procedures and rescue equipment are prepared in strict accordance with international standards. Before full operation, the system undergoes multi-stage testing, including load tests that simulate real passenger conditions. Each cabin on the Ulaanbaatar cable car transport system is designed to carry 10 passengers. For testing purposes, a load equivalent to 850 kilograms will be applied, and phased testing will be conducted over a three-month period. Additionally, heated seats have been installed in the cabins serving the Yarmag and Artsat-Unur Khoroolol routes, ensuring comfortable travel even during winter. Contribution to sustainable urban mobility

Once operational, the cable car transport project will significantly improve public transport accessibility, reduce traffic congestion and air pollution, and support sustainable urban planning. The system is expected to increase the average traffic speed in the project area by 4 percent, while offering residents a safe, efficient, and environmentally friendly mode of transportation.
 




 

Command Palette

Search for a command to run...