МАЛЬТА УЛСЫН НИЙСЛЭЛ ВАЛЛЕТТА ХОТ ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ НИЙСЛЭЛЭЭР ШАЛГАРЧЭЭ

XVI зуунд Мальтагийн рыцариудын байгуулсан Мальта улсын нийслэл Валлетта хот дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нийслэлээр шалгарчээ. “Condé Nast Traveller” сэтгүүлээс хотын соёл, хоол хүнс, зочломтгой байдал зэрэг шалгуураар
XVI зуунд Мальтагийн рыцариудын байгуулсан Мальта улсын нийслэл Валлетта хот дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нийслэлээр шалгарчээ. “Condé Nast Traveller” сэтгүүлээс хотын соёл, хоол хүнс, зочломтгой байдал зэрэг шалгуураар санал авахад 182 мянга гаруй уншигч дэлхийн хотуудыг харьцуулан үнэлсэн байна.
Эдгээр шалгуурын нийлбэр дүнгээр Валлетта хот 100 онооноос 97.33 оноо авч, “Readers’ Choice Awards 2025” жагсаалтын тэргүүн байрт шалгарч, Парис, Афин, Лиссабон зэрэг аялал жуулчлалын нэр хүндтэй хотуудыг ардаа орхисон байна. Ердөө нэг хавтгай километр хүрэхгүй нутаг дэвсгэртэй Валлетта хот нь яг л задгай музей мэт. Барокко хэв маягийн орд харш, эртний цайз хэрэм, түүхэн сүм хийдүүд, нарийн гудамжуудаараа жуулчдын сонирхлыг татдаг тус хот нь түүх, соёл, орчин үеийн аялал жуулчлалыг төгс хослуулсан хэмээн үнэлэгдэж байна.