"DAOBEILING” ХУРДНЫ ЗАМ

БНХАУ-ын Чончин хотын Шижү дүүрэгт байрлах “Daobeiliang” хурдны зам нь ердөө 3 орчим километр урт боловч дэлхийн хамгийн аюултай замуудын нэгт тооцогддог. Хятад хэлнээ “хутганы нуруу” хэмээх утгатай уг зам нь хоёр талдаа
БНХАУ-ын Чончин хотын Шижү дүүрэгт байрлах “Daobeiliang” хурдны зам нь ердөө 3 орчим километр урт боловч дэлхийн хамгийн аюултай замуудын нэгт тооцогддог. Хятад хэлнээ “хутганы нуруу” хэмээх утгатай уг зам нь хоёр талдаа 600 метрийн гүн ангал бүхий эгц хадны ирмэг дагуу байрладаг тул ийнхүү нэрлэжээ.
“Daobeiliang Highway”-ийг анх “Чияо” уулын оройд байрлах салхин эрчим хүчний турбинд хүрэх зориулалтаар барьсан бөгөөд уулын орчны онцгой нөхцөлд тохируулсан инженерийн шийдлүүдийг тусгажээ. Өдгөө уг зам нь үндсэн зориулалтаасаа гадна Чончин хотын байгаль, газрын хэлбэрийг харуулсан онцлог авто замын жишээ болон танигдаж уулын бүсийн дэд бүтцийн төлөвлөлт, зам барилгын шийдэл нь сонирхогчдын анхаарлыг татах болсон байна.