АЛЬПИЙН НУРУУНЫ МӨНХ ЦАСТ ОРГИЛ, ХАД АСГА ИХТЭЙ ГАЗРУУДАД 100 ЖИЛ ТУРШИГДСАН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙГ МОНГОЛД ТАМГАЛЖ БАЙНА

2026.01.2569 үзсэн
АЛЬПИЙН НУРУУНЫ МӨНХ ЦАСТ ОРГИЛ, ХАД АСГА ИХТЭЙ ГАЗРУУДАД 100 ЖИЛ ТУРШИГДСАН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙГ МОНГОЛД ТАМГАЛЖ БАЙНА

Францын Лион хот дахь энэхүү Дүүжин замын тээвэр нь Альпийн нуруунд байрлах Куршевель амралтын бүсэд баригдсан систем юм. Куршевель нь газарзүйн хувьд эрс тэс уур амьсгалтай, байнгын -30 хэмийн жавартай хүйтэн нутаг бөгө

Францын Лион хот дахь энэхүү Дүүжин замын тээвэр нь Альпийн нуруунд байрлах Куршевель амралтын бүсэд баригдсан систем юм. Куршевель нь газарзүйн хувьд эрс тэс уур амьсгалтай, байнгын -30 хэмийн жавартай хүйтэн нутаг бөгөөд секундэд 20–25 метр хүрдэг тогтмол салхитай цаг агаарын нөхцөлд оршдог. Тус амралтын бүсэд 30 жилийн өмнө энэхүү дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бөгөөд өдгөө өдөр бүр 3000 хүртэлх иргэдийг нэг ч өдөр тасралтгүйгээр 2740 метр өндөр өөд тээвэрлэж, өвлийн улиралд өдөрт 14-15 цаг зогсолтгүй ажилладаг байна. 

Францын Пома групп энэхүү системийг 30 жилийн өмнө барьж байгуулахдаа 138 кабинтай, нэг кабинд 8-10 хүний багтаамжтай үйлчлэхээр угсарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр, хүүхдийн тэрэг, дугуй, цана, чарга зэрэг нь чөлөөтэй багтах зохион байгуулалттайгаар хийжээ. Мөн гадаах цаг агаар хүйтэн, салхитай байх үед ч кабин дотор тогтмол дулаан байх техникийн шийдлийг нэвтрүүлсэн байдгийг эндээс харж болно. Тээвэрлэх явцад уг систем нь секундэд 5-6 метрийн хурдтай байх ч, хөдөлгөөн нь жигд, чичиргээ багатай тул зорчигчдод хурд мэдрэгдэхгүйн дээр аюулгүй, тайван зорчих баталгаа болдог аж. 

Альпийн нурууны мөнх цаст оргилуудад туршигдаж, аюулгүй гэдгээрээ батлагдсан “Пома” группийн эдгээр технологи нь зөвхөн уулын цаначдыг зөөвөрлөхөд ашиглаад зогсохгүй Францын Лион, Тулуз, Гренобль зэрэг томоохон хотуудын замын түгжрэлийг шийдэх нийтийн тээврийн хэрэгсэл болгон амжилттай нэвтрүүлсэн юм. Улмаар өнөөдөр дэлхийн 90 гаруй оронд нэвтэрч, 100 орчим жилийн түүхийг бичжээ. 

Ийнхүү дэлхийг хэрсэн технологийг Францын Пома групп Монголд тамгалж, Яармагаас Хархорин чиглэлд барьж байгаа нь түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр болох бөгөөд Улаанбаатар хотын хувьд газар чөлөөлөлт хийхгүй, мөн Туул голыг даван туулах, хотын хөдөлгөөний шинэ гарцыг бий болгож буй онцлог ач холбогдолтой. 

Альпийн нурууны мөнх цаст оргилоос эхлээд асга, хад ихтэй, гол мөрөн давсан томоохон бүтээн байгуулалт, системийг барьсан Пома группийн хувьд Улаанбаатарт тэрхүү 100 жилийн туршлага, технологийг нэвтрүүлж байна.

Дүүжин замын тээврийн систем нь цаашид олон улсын жишиг дагуу метро, автобус, трамвайтай бүрэн уялдсан, нэг тасалбараар зорчих боломжтой нийтийн тээврийн бие даасан төрөл болон хөгжинө.

Command Palette

Search for a command to run...