ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

2026.01.2552 үзсэн
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ

“БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ТӨСЛИЙН II ЭЭЛЖИЙН 226 АЙЛЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх "Улаанбаатар хотын

“БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ТӨСЛИЙН II ЭЭЛЖИЙН 226 АЙЛЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд үргэлжилж байна. Азийн хөгжлийн банк (ADB) болон Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөл нь нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилготой юм. Төслийг хоёр үе шаттайгаар нийт 55 га талбайд хэрэгжүүлж 5000 айлын орон сууцыг барина.
Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц баригдахаас эхний ээлжийн 4 блок 110 айлын орон сууцны барилгыг 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж, улсын комисс хүлээлгэн өгсөн. Харин 2 дугаар ээлжийн 226 айлын 6 блок барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаагаас B13-1 талбайн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 71-81 хувийн гүйцэтгэлтэй, B13-2 талбайн 76 айлын хоёр блок 58 хувийн явцтай байна. Төслийн үлдсэн 126 айлын орон сууцыг 2026 оны эхний улиралд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Шархад дэд төвийн хувьд, нийт 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор барина. Одоогийн байдлаар S27-5 талбайн 110 айлын дөрвөн блок барилга 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол S27-2 талбайн 152 айлын дөрвөн блок 63-77.4 хувь, 76 айлын хоёр блок 50 орчим хувийн явцтай байна.

“СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн нөлөөлөлд нийт 2206 нэгж талбар өртсөн. Үүнээс 1877 нэгж талбарын өмлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулсан бөгөөд үлдсэн 106 нь төрийн байгууллага, 105 нь А даалгавар хүссэн, худалдаа үйлчилгээний байгууллагын газар аж.
Төслийн чөлөөлөгдсөн талбайд орчны бохирдлыг арилгах, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлууд иж бүрэн хийгдэж байна. Тухайлбал, Сэлбэ дэд төв орчимд 2025 оны өвөл хийсэн хийсэн агаарын чанарын хэмжилтийг 2024 оныхтой харьцуулахад тухайн бүс нутгийн агаар, орчны бохирдол 26 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 30 ажилтан, машин механизмын хамт өвлийн зогсолтын үеийн хамгаалалт, бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажлын явцыг танилцуулъя.
Багц 1
• Бэлтгэл ажил-98.6%
• Cуурь ухлагын ажил-89.7%
• Суурь цутгалт-78.9%
• Зоорийн давхрын угсралтын ажил-78.9%
• БУА-5.5%
Багц 2
• Бэлтгэл ажил-99.4%
• Cуурь ухлагын ажил-91.1%
• Суурь цутгалт-89%
• Зоорийн давхрын угсралтын ажил-89%
• 1-р давхрын угсралтын ажил-46.3%
• 2-р давхрын угсралтын ажил-11%
• БУА-8%
Багц 3.1
• Бэлтгэл ажил-6%
Багц 3.2
• Бэлтгэл ажил-90%
• Cуурь ухлагын ажил-80%
• Суурь цутгалт-83.3%
• Зоорийн давхрын угсралтын ажил-79.8%
• БУА-5.5%
Багц 3.3
• Бэлтгэл ажил-72%
• Cуурь ухлагын ажил-56.8%
• Суурь цутгалт-57.1%
• Зоорийн давхрын угсралтын ажил-57.1%
• БУА-3.8%
Багц 4.1
• Бэлтгэл ажил-72%
• Cуурь ухлагын ажил-70.3%
• Суурь цутгалт-68.8%
• Зоорийн давхрын угсралтын ажил-68.8%
• БУА-3.6%
Багц 4.2
• Бэлтгэл ажил-53%
• Cуурь ухлагын ажил-78%
• БУА-0.58%
“Сэлбэ 20 минутын хот” төсөл бүрэн хэрэгжсэнээр орон сууц, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, соёл спортын цогцолбор, авто болон явган замын сүлжээ, өргөн хүрээний ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн орчин үеийн хот байгуулалтын томоохон жишиг болох юм. 

“ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Ханын материал” орон сууцжуулалт” төслийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд нийт 20.6 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн эхний ээлжийн 12.6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж 1,800 айлын орон сууц барьж байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан. Тодруулбал, “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК, “Конконсалтинг” ХХК-ийн түншлэлтэй “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртсөн 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. Мөн барилгын ажлын зураг төсөл 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эх загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дэмжсэн байна. Түүнчлэн инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн асуудлаар “УБЦТС” ТӨХК-тай зөвшилцөх ажлууд 2026 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжиж эхлээд байна.

ХҮННҮ ХОТ ТӨСЛИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна. Тус компани 2025 оны 10 дугаар сард гэрээг байгуулан, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон байна. Цэвэрлэх байгууламжийн HP-05/2022 шифрийн зураг төслийг “Наран рашаан” ХХК 2025 онд боловсруулсан бөгөөд барилга угсралтын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлыг танилцуулъя.
• 35/10 кВ-ын “Бага-Хөндий” дэд станцаас тэжээгдэх 35 кВ-ын хоёр хэлхээт, 3.8 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуурын суурийн газар шорооны ажил
• 1500 метр цэвэрлэсэн усны шугамын угсралтын газар шороо болон булах ажил
• Гадна бохир усны Ф500 мм-ийн хуванцар хоолой угсрах ажил
• 2000 мм голчтой угсармал төмөр бетон уналттай гурван ширхэг худаг угсрах ажил
• 1500 мм голчтой угсармал төмөр бетон таван ширхэг худаг угсрах ажил
Төслийн барилгын ажил 2026 оны 1 дүгээр сарын байдлаар 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

Command Palette

Search for a command to run...