ТОЛГОДЫГ ТЭГШЛЭН БАРЬСАН ХОНГ КОНГИЙН CHEK LAP KOK НИСЭХ БУУДАЛ

Хонг Конгийн "Kai Tak" нисэх буудал нь өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах боломжгүй болсон тул агаарын тээврийн урт хугацааны өсөлтийг дэмжих зорилгоор Chek Lap Kok болон Lam Chau арлуудыг түшиглэн "Chek Lap Kok" шинэ нис
Хонг Конгийн "Kai Tak" нисэх буудал нь өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах боломжгүй болсон тул агаарын тээврийн урт хугацааны өсөлтийг дэмжих зорилгоор Chek Lap Kok болон Lam Chau арлуудыг түшиглэн "Chek Lap Kok" шинэ нисэх буудлыг байгуулжээ. Хоёр жижиг арлыг тэгшлэн, гарсан хөрсөөр далайн гүехэн хэсгийг дүүргэж 9.38 км² бүхий хиймэл арал байгуулсан нь тухайн үеийн инженерийн хамгийн том сорилт, далайн хамгийн том нөхөн дүүргэлтийн нэг болсон байна.
Төслийн онцлог нь нисэх буудлыг хоттой холбох хурдны зам, төмөр зам, гүүр, туннель зэрэг дэд бүтцийг иж бүрнээр нь шийдсэнд оршдог. 1991 онд эхэлж, 1998 онд ашиглалтад орсон тус бүтээн байгуулалт нь Хонг Конгийг Азийн ложистикийн гол зангилаа болгож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг олон арван жилээр баталгаажуулсан стратегийн чухал алхам болж байжээ.