БЭЭЖИНГЭЭС ЯНЬАНЬ ЧИГЛЭЛД 5 ЦАГ ЗАРЦУУЛНА

2026.01.2728 үзсэн
 БЭЭЖИНГЭЭС ЯНЬАНЬ ЧИГЛЭЛД 5 ЦАГ ЗАРЦУУЛНА

Хятадын үндэсний өндөр хурдны төмөр замын сүлжээг Бээжингээс Шэньси мужийн Яньань хот хүртэл чиглэсэсэн G359 өндөр хурдны галт тэргээр өргөтгөжээ. Бээжин-Яньанийг холбосон төмөр зам өмнө нь байгаагүйгээс зорчигчид 10–13

Хятадын үндэсний өндөр хурдны төмөр замын сүлжээг Бээжингээс Шэньси мужийн Яньань хот хүртэл чиглэсэсэн G359 өндөр хурдны галт тэргээр өргөтгөжээ. Бээжин-Яньанийг холбосон төмөр зам өмнө нь байгаагүйгээс зорчигчид 10–13 цагийг замд зарцуулдаг байсан бол шинэ төмөр замтай болсноор туулах хугацаа ойролцоогоор 5 цаг болж богиноссон байна. Энэхүү нийтийн тээвэр нь Хятадын “өндөр хурдны төмөр замын өргөтгөлийн стратеги”-ийн чухал хэсэг болж, ялангуяа баруун өмнөд, баруун хойд бүс нутгийн хотуудаас нийслэл, бүс нутгийн төвүүд рүү хүртэлх зорчих хугацааг эрс богиносгож буй ач холбогдолтойг эх сурвалжууд тодотгожээ. Тус төмөр замын урт нь 299.8 км, цагт 350 км/ц хурдтай аж. 

Бүтээн байгуулалтыг 2021 онд эхэлж, 2026 оны нэгдүгээр сарын 25-нд ашиглалтад оруулж нээсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын хувьд 600 тэрбум юань зарцуулсан хэмээн мэдээлжээ. 

Бээжин – Яньанийн төмөр зам нь хөдөө орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн интеграцийг сайжруулах бодлогын гол тулгуур нь болж буй гэнэ. 

Command Palette

Search for a command to run...