УЛААНБААТАР ТРАМВАЙ ТӨСЛИЙГ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

2026.02.0280 үзсэн
УЛААНБААТАР ТРАМВАЙ ТӨСЛИЙГ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

“Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (хөнгөн галт тэрэг-LRT)” төсөл нь орчин үеийн инноваци шингэсэн, аюулгүй, байгальд ээлтэй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмжийг сайжруулах болон иргэдийн амьдралын чанарыг дэ

“Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (хөнгөн галт тэрэг-LRT)” төсөл нь орчин үеийн инноваци шингэсэн, аюулгүй, байгальд ээлтэй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмжийг сайжруулах болон иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилготой юм. 

Төсөл хэрэгжсэнээр хүн амын ихэнх хувь оршин суудаг нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулж, нийтийн тээврийн хөгжлийг шинэ түвшинд гаргана. 

“Улаанбаатар Трамвай” төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа 2-3 дахин багасах, хотын эдийн засгийн алдагдал болон авто машинаас ялгардаг олон зуун тонн хорт бодисыг бууруулах зэрэг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн олон талын эерэг нөлөөг бий болгох урьдчилсан тооцоолол гарсан.

Мөн хотын төвийн бүсийн гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал 10–14 хувиар буурч, дунджаар 12.2 хувиар ачаалал багасах урьдчилсан тооцоолол гарсан. Төслийн агаар орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийн тооцооллын хувьд, хүхэрлэг хий (SO₂) 7.3%, азотын давхар исэл (NO₂) 10.5%, PM10 тоосонцор 10.2%, нүүрс хүчлийн хий (CO₂) 7.5% -иар буурах судалгаа гарчээ. Түүнчлэн тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг 8.6%, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2.6%-иар бууруулах үр нөлөөтэй. 

Хот байгуулалтын үр ашгийн хувьд, өртөөний ойролцоох газрын үнэ цэн нэмэгдэж, шинэ орон сууц, бизнесийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт эрчимжинэ.

Нийгмийн үр ашгийн хувьд, иргэдийн зорчих хугацааг эрс хэмнэнэ. Тухайлбал, автобусаар 90-100 минут зарцуулдаг нэгдүгээр шугамын чиглэлд 29 минутад, хоёрдугаар шугамын чиглэлд 37 минутад зорчих нөхцөл бүрдэнэ. Төсөл хэрэгжих явцад дотоодын үйлдвэрлэгч болон хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудын идэвх нэмэгдсэнээр тухайн салбаруудын ДНБ-ийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй.

Төсөл хэрэгжсэний дараа өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр нийт 230,000-270,000 ажлын байр нэмэгдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ДНБ-д шууд нөлөө үзүүлэх тооцоолол, судалгаа гарчээ

Command Palette

Search for a command to run...