НИЙСЛЭЛИЙН ТОМООХОН 16 ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦДЭГ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Дава
Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан зохион байгууллаа.
Хурлаар дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх тодорхой чиглэл, үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Төслүүдийн явцаас танилцуулбал,
УБ Метро-Барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцож, тодруулга хүргүүлээд байна.
УБ Трам-Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.
Тойрог зам-Нэгдүгээр тойрог зам төслийн нарийвчилсан зураг төслийн даалгаврын бэлтгэл хангагдсан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.
Туулын хурдны зам-Төслийн нийт гүйцэтгэл 1.81 хувьтай, ажлын зураг 94.5 хувьтай, геологийн өрөмдлөг 15 хувьтай, 3-р кемпийн оффис, ажилчдын орон сууц болон түр байгууламжийн ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгаа бол 4-р кемпийн газрын зөвшөөрөл гарсан ба кемпийн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг талбайд буулгах бэлтгэл ажлыг хангаж байна. 2026 оны 03 сарын 15-наас газар шорооны ажлын барилга угсралтын ажлыг, 04 сарын дундаас гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
Тусгай замын автобус (BRT)- ТЭЗҮ магадлалын шатандаа явж байгаа бөгөөд зээлийн хэлэлцээр Засгийн газраар дэмжигдэж, АХБ-тай хамтын ажиллагаа үргэлжилж байна.
Олон түвшний уулзвар- 5 байршилд ТЭЗҮ болон зам гүүрний ажлын зураг төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээний зөвшилцөл хийгдэж байна.
Дүүжин замын тээвэр- “Яармаг–Өнөр хороолол” 4.2 км шугам 54 хувийн гүйцэтгэлтэй. 19 тулгуураас 14-ийг угсарч дууссан. 150 чингэлэг ачаанаас 114 нь талбайд буусан.
Дулааны тавдугаар цахилгаан станц 5- Газар чөлөөлөлт 73 хувьтай. Үнсэн шугам шилжүүлэх ажил дууссан. Байгаль орчны үнэлгээ болон усны судалгааны ажил үргэлжилж байна.
Сэлбэ орон сууцжуулах төсөл- Талбайд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүн, 17 техник ажиллаж байна. Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын материалыг 2026.03.02-ны өдрийн 16 цагт хаана.
Ханын материал орон сууцжуулах төсөл- Газар чөлөөлөлт 98 хувьтай буюу 6 нэгж талбар үлдсэн. Ажлын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй.
Баянхошуу хот орлогод нийцсэн ногоон орон сууц- 2026 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр НОСК-ын ашиглалтын хэлтэс гүйцэтгэгчээс байрнуудын түлхүүрийг хүлээн авч дууссан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад байна.
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх-Гүйцэтгэгчтэй тарифын асуудлыг гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Морингийн даваа хогийн цэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн шийдэл боловсруулсан.
Хөрсний ус, үерийн хамгаалалт- Багц 1 үерийн ус зайлуулах далан, Багц 2- бохир усны шугам доторлох ажлын хүрээнд боловсруулж буй ТЭЗҮ-ийн эцсийн шатны тайлбанг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк- EPC гэрээний дагуу зургийн ажил эхэлсэн.
Хүннү хот төсөл-Улаанбаатар-Хүннү олон улсын транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хүрээнд төсөлд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал болон нийслэл хэдэн хувийг эзэмших асуудлыг ажлын хэсгийн хурлын шийдвэрээр тогтооно.
Туул усан цогцолбор- ТЭЗҮ болон холбогдох судалгааны ажил хийгдэж байна.
Лаг шатаах үйлдвэр- Төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхээр Бүрэн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.