ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ӨРГӨН ЧӨЛӨӨ ТАНЬФУ АВЕНЬЮ

БНХАУ-ын Чэнду хотын "Тяньфу Авеню" нь 2004 оноос баригдаж эхэлсэн, 150 км үргэлжлэх дэлхийн хамгийн урт өргөн чөлөө юм. Төслийн хүрээнд зам дагуух дэд бүтэц, технологийн бүсүүдийг цогцоор нь хөгжүүлэхэд 1 их наяд юань б
БНХАУ-ын Чэнду хотын "Тяньфу Авеню" нь 2004 оноос баригдаж эхэлсэн, 150 км үргэлжлэх дэлхийн хамгийн урт өргөн чөлөө юм. Төслийн хүрээнд зам дагуух дэд бүтэц, технологийн бүсүүдийг цогцоор нь хөгжүүлэхэд 1 их наяд юань буюу ойролцоогоор 140 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Бээжингийн түүхэн өргөн чөлөөнөөс 19 дахин урт энэ зам нь Чэндуг хөрш гурван хоттой нь нэгтгэн холбож, Хятадын баруун өмнөд бүсийн эдийн засгийн хөгжлийн гол коридор болон өргөжсөн байна. Өнөөдөр "Тяньфу Авеню" нь бүс нутгийн өсөлт, инновац, хот хоорондын уялдаа холбоог зангидсан стратегийн чухал чиглэл болоод байна.