ЗОРЧИХОД ЗАРЦУУЛДАГ 5 ЦАГИЙГ 6 МИНУТ БОЛГОСОН "1915 ÇANAKKALE BRIDGE"

Турк улсын түүхэн бахархал, инженерийн гайхамшиг болсон "1915 Çanakkale Bridge" нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Чанаккалегийн тэнгисийн цэргийн ялалтын 107 жилийн ойгоор ашиглалтад оржээ. Дарданеллын хоолойг г
Турк улсын түүхэн бахархал, инженерийн гайхамшиг болсон "1915 Çanakkale Bridge" нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Чанаккалегийн тэнгисийн цэргийн ялалтын 107 жилийн ойгоор ашиглалтад оржээ. Дарданеллын хоолойг гатлах уг гүүр нь өмнө нь усан онгоц хүлээх болон зорчиход зарцуулдаг байсан 5 цаг хүртэлх хугацааг ердөө зургаан минут болгон багасгасан аж. Гүүрний архитектур нь утга учиртай бэлгэдэлтэй бөгөөд дэлхийн хамгийн урт буюу 2,023 метрийн гол нуман зай нь Туркийн Бүгд Найрамдах Улс байгуулагдсаны 100 жилийн ойг, харин 318 метрийн өндөр цамхгууд нь ялалтын баярын өдөр болох 3 дугаар сарын 18-ныг илэрхийлдэг аж. Эдийн засгийн хувьд, жил бүр шатахуун болон цаг хугацааны хэмнэлтээс 415 сая гаруй еврог улсын төсөвт хэмнэж, Ази болон Европыг холбосон стратегийн хамгийн чухал логистикийн зангилаа болж
байна.