ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН ТРАССЫН ДАГУУ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАЛАА

2026.02.2475 үзсэн
ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН ТРАССЫН ДАГУУ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАЛАА

Ард Аюушийн өргөн чөлөө, Их тойруу-Намъянжугийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуух 12.9 км урттай Тусгай замын автобус BRT төслийн трассын дагуу холбогдох байгууллагуудын хамтарсан талбайн үзлэг 2026 оны 02 дугаар

Ард Аюушийн өргөн чөлөө, Их тойруу-Намъянжугийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуух 12.9 км урттай Тусгай замын автобус BRT төслийн трассын дагуу холбогдох байгууллагуудын хамтарсан талбайн үзлэг 2026 оны 02 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус үзлэгийн хүрээнд төслийн хэрэгжилтийн явц, трассын дагуух нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Талбайн үзлэгт Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, Хотын стандартын газар, Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн инженер, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, трассын дагуух нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудыг шалган, автозамын улаан шугам тэмдэглэх асуудлыг хэлэлцлээ. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу газар зохион байгуулалтын шийдвэрүүдийг уялдуулах, шаардлагатай зохицуулалтыг хийх талаар санал солилцсон юм. 

Төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг холбогдох хууль, журмын дагуу үе шаттай хэрэгжүүлэх асуудлыг авч үзсэн бөгөөд нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах шатанд байгууллагуудын уялдаа холбоог ханган, саналуудыг тухай бүр солилцож ажиллахаар талууд тохиролцсон бөгөөд зураг төсөл батлагдсаны дараа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, үүний үндсэн дээр трассын дагуух автозамын улаан шугамыг албан ёсоор тэмдэгжүүлэн, газар чөлөөлөлтийн ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хамтарсан талбайн үзлэг нь төслийн бэлтгэл ажлыг бодит нөхцөлд тулгуурлан нарийвчлан төлөвлөх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дараагийн үе шатны хэрэгжилтийг уялдаа холбоотой зохион байгуулахад чухал ач холбогдолтой болсныг талууд онцоллоо.

Command Palette

Search for a command to run...