ШВЕЙЦАР УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НАРНЫ ЗАЙН ХУРААГУУР БҮХИЙ ДЭЭВРИЙГ УГСАРЧЭЭ

2026.02.2644 үзсэн
ШВЕЙЦАР УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НАРНЫ ЗАЙН ХУРААГУУР БҮХИЙ ДЭЭВРИЙГ УГСАРЧЭЭ

Швейцарын Уэтэндорф хот бохир ус цэвэрлэх байгууламжийн дээр дэлхийн хамгийн том, эвхэгддэг “оригами” хийцтэй нарны зайн хураагуур бүхий дээврийг угсарчээ. Нийт 20,000 м.кв талбайг хамарсан уг систем нь жилд ойролцоогоор

Швейцарын Уэтэндорф хот бохир ус цэвэрлэх байгууламжийн дээр дэлхийн хамгийн том, эвхэгддэг “оригами” хийцтэй нарны зайн хураагуур бүхий дээврийг угсарчээ. Нийт 20,000 м.кв талбайг хамарсан уг систем нь жилд ойролцоогоор 3,400 МВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь 700 орчим айлын жилийн хэрэглээг хангах боломжтой гэнэ. Төслийн гол онцлог нь цаг агаарын нөхцөлд дасан зохицох автомат механик хийц аж. Тодруулбал, салхи ширүүсэх, цас ихсэх, мөндөр орох зэрэг цаг агаарын нөхцөлд нарны хавтангууд хормын дотор эвхэгддэг байна. Ингэснээр тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх давуу талтай гэнэ. 

Нарны зайн хураагуур бүхий дээвэр нь хотын дэд бүтцийг “давхар ашиглах” боломжийг бүрдүүлж, төвийн цахилгаан сүлжээнээс авах эрчим хүчний хэрэглээг гуравны нэгээр бууруулж буйгаараа ач холбогдолтой шинэ шийдэл болж буй аж. 

Command Palette

Search for a command to run...