ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦААР ЦАГТ ОЙРОЛЦООГООР 1800 МАШИН НЭВТЭРЧ БАЙНА

2026.03.0484 үзсэн
ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦААР ЦАГТ ОЙРОЛЦООГООР 1800  МАШИН НЭВТЭРЧ БАЙНА

Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Ингэснээр жолооч на

Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Ингэснээр жолооч нар галт тэрэг өнгөрөхийг хүлээж саатдаг байсан хүндрэлийг шийдвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрджээ. Тус нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна.

Төслийн хүрээнд авто зам төдийгүй инженерийн дэд бүтцийн цогц шийдлийг гүйцэтгэсэн нь онцлог юм. Тухайлбал, 16,000 м.кв талбайд ногоон байгууламж байгуулж, 2,900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсанаас гадна 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх юм. Ус хуримтлагдсан тохиолдолд насосны систем автоматаар ажиллаж, усыг шуурхай зайлуулах ухаалаг шийдлийг нэвтрүүлжээ.

Авто замаас гадна иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр урт явган хүний гүүрэн гарцыг төлөвлөсөн. Гурван орц гарцтай, 93 шон суурьтай уг байгууламжийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор тулгуурын ажил хийгдэж байна. Тус гүүрэн гарцыг ирэх 2026 оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд нийт ажиллах хүчний 60 гаруй хувийг монгол инженер, техникийн ажилтнууд бүрдүүлсэн байна. 

About 1,800 vehicles per hour pass through the Tavanshar underpass

The railway crossing underpass at Tavanshar, one of the main traffic junctions in the western part of Ulaanbaatar, was put into operation in September 2024 and opened to road traffic. As a result, the previous delays caused by drivers waiting for trains to pass have been resolved, creating safer and smoother traffic conditions. On average, 42,830 vehicles pass through the underpass daily without interruption, which plays a major role in reducing traffic congestion in the area.

A notable feature of the project is that it included a comprehensive engineering infrastructure solution in addition to road construction. For example, landscaping was created on 16,000 square meters, 2,900 meters of lighting cable were installed, and a 400 kVA substation was set up. This ensures that the rainwater drainage pumping station has a reliable power supply, preventing the underpass from flooding during spring snowmelt and heavy summer rain. If water accumulates, the pump system automatically activates and removes the water quickly using a smart control system.

To ensure pedestrian safety, a 90-meter-long, 8-meter-high pedestrian bridge over the railway and Nairamdal Road has been planned. The structure has three entrances and seven supports. Construction began in December 2025, and the support structures are currently being built. The bridge is scheduled to be fully completed in the second quarter of 2026.

The Tavanshar underpass project was built using domestic resources, with more than 60% of the workforce consisting of Mongolian engineers and technicians. During construction, 72 tons of cement, 1,680 tons of sand and gravel, and 343 tons of asphalt concrete were used.

Command Palette

Search for a command to run...