ТУРК УЛСЫН АККУЮ ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ДОТООД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХУВИЙГ ХАНГАНА

Турк улс дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 орчим хувийг дангаар бүрдүүлэх "Аккую" цөмийн цахилгаан станцын төслийг ОХУ-ын "Росатом" корпорацитай хамтран хэрэгжүүлж байна. Газар дундын тэнгисийн эрэг, Мэрсин мужид бари
Турк улс дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 орчим хувийг дангаар бүрдүүлэх "Аккую" цөмийн цахилгаан станцын төслийг ОХУ-ын "Росатом" корпорацитай хамтран хэрэгжүүлж байна. Газар дундын тэнгисийн эрэг, Мэрсин мужид баригдаж буй уг станц нь тус бүр 1200 мегаваттын хүчин чадалтай дөрвөн реактороос бүрдэх бөгөөд нийт 4800 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Уг станц нь аюулгүй байдлын системээр тоноглогдсон тул газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт тэсвэртэй. Төсөл бүрэн хэрэгжсэнээр Турк улсын эрчим хүчний бие даасан байдал бэхжиж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах юм. Тухайлбал, станц ашиглалтад орсноор жилд 17 сая тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлэх нь тус улсын байгаль орчны зорилтод томоохон дэмжлэг болно. Түүнчлэн барилгын ажлын оргил үед 30,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа нь бүс нутгийн эдийн засгийг үлэмж идэвхжүүлж буй гэнэ.