УЛААНБААТАР ТРАМВАЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР БАЙНГЫН 250 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО

Дэлхийн томоохон хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Трамвай
Дэлхийн томоохон хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Трамвай төсөл нь нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэхийг Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр тогтоожээ. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь (EIRR) нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ.
Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм. Нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болохоор байна. Энэ нь зөвхөн трамвайн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, үйлчилгээ, засвар үйлчилгээ болон дагалдах дэд бүтцийн салбаруудад шинэ ажлын байр бий болох хөшүүрэг болно.
Оргил цагийн үед нэгдүгээр трассаар 6,509, хоёрдугаар трассаар 6,989 хүн зорчих боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний урсгалыг илүү зохион байгуулалттай болгож, түгжрэлийг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцож үзэхэд, нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахад 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Өнөөгийн шатахууны үнээр буюу 2388 төгрөгөөр тооцоход нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийг зөвхөн түгжрэлд алдаж байгаа юм. Трамвайн төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446.0 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоолол гарчээ.
Хот төлөвлөлтийн үүднээс авч үзвэл, трамвайн системийг хөгжүүлэх нь хотын дэд бүтцийг илүү зохион байгуулалттай, тогтвортой болгох давуу талтай. Трамвайн зам болон буудлуудыг даган худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн зорчих нөхцөл сайжирдаг. Цахилгаан хөдөлгүүртэй тул агаарын бохирдол бага ялгаруулж, хотын экологид эерэг нөлөө үзүүлдэг нь орчин үеийн тогтвортой хөгжлийн гол шаардлага юм.
Өнөөдөр Мельбурн, Прага, Истамбул зэрэг дэлхийн олон хот трамвайг тээврийн гол хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна. Эдгээр хотуудын туршлагаас харахад трамвай нь иргэдийг хурдан, аюулгүй зорчуулахаас гадна хотын өнгө үзэмж, эдийн засгийн идэвхжилийг дэмждэг болох нь батлагдсан.
***
The Ulaanbaatar Tram project will create 250 permanent jobs
It is planned to introduce an environmentally friendly, electric-powered tram system into Ulaanbaatar’s public transportation network. In major cities around the world, trams have proven to be an effective solution for reducing traffic congestion.
According to the feasibility study, the Tram project will have positive social, economic, and environmental impacts. The Economic Internal Rate of Return (EIRR), which is the main indicator used to measure economic efficiency, is calculated at 17.1% for the first line and 19.3% for the second line, showing that the project provides strong financial benefits, social impact, and time savings.
The project will also create real opportunities for employment. Detailed research shows that 115 permanent jobs will be created along the first line and 135 along the second line, totaling over 250 new permanent jobs. These jobs will not only be within tram operations, but will also expand to services, maintenance, and related infrastructure sectors.
During peak hours, the first line will be able to carry 6,509 passengers, while the second line will carry 6,989 passengers, which will help organize traffic flow more efficiently and reduce congestion.
When calculating the economic loss caused by traffic congestion, one car spends on average 2.5 hours per day stuck in traffic and wastes about 3.45 liters of fuel unnecessarily. With the current fuel price of 2,388 MNT per liter, one driver loses about 8,238.6 MNT per day, or more than 1.7 million MNT per year due to congestion alone. If the tram project is implemented and road traffic decreases, the annual fuel savings for vehicles along the tram routes could reach 446 billion MNT.
From an urban planning perspective, developing a tram system helps create a more organized and sustainable city infrastructure. New commercial areas, services, and residential zones tend to develop along tram lines and stations, improving access to public transportation and making travel more convenient for residents. Since trams run on electricity, they produce less air pollution and have a positive environmental impact, which is an important requirement for modern sustainable development.
Today, many cities around the world such as Melbourne, Prague, and Istanbul successfully use trams as a main form of transportation. Their experience shows that trams not only provide fast and safe travel, but also improve city appearance and stimulate economic activity.