Д.ОЮУНДАРЬ: ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГАД ҮНДЭСЛЭЖ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2026.03.10125 үзсэн
Д.ОЮУНДАРЬ: ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГАД ҮНДЭСЛЭЖ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын инженерүүд Төслийн удирдлагын оффисын мэргэшсэн гэрчилгээ болох PMO Certified Practitioner (PMO-CP) зэрэгт хүрч буй. Энэ нь Олон Улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, амжилттай а

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын инженерүүд Төслийн удирдлагын оффисын мэргэшсэн гэрчилгээ болох PMO Certified Practitioner (PMO-CP) зэрэгт хүрч буй. Энэ нь Олон Улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, амжилттай ажиллах шалгуур гэж хэлж болно. Тус байгууллагын Төслийн удирдлага, нэвтрүүлэлтийн хэлтсийн Ахлах инженер Д.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн нэвтрүүлэлтийн багаа ахалж, төслийн удирдлагын олон улсын арга аргачлал болон төрийн байгууллагын процесс, үйл ажиллагаанд нийцүүлсэн төслийн удирдлагын тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, тасралтгүй сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн байгууллагын төслийн удирдлагын чадавхийг сайжруулах зорилгоор ажилтнуудаа төслийн удирдлагын чиглэлээр чадавхижуулах, тасралтгүй хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тодотгосон.

Эхлээд өөрийгөө товч танилцуулна уу.

ШУТИС-иййн Компьютер Техник Менежментийн сургуулийг “бизнесийн удирдлага” -аар төгсөж, “Эм Си Эс Электроникс” ХХК-иас ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш мэдээллийн системийн төслүүд, барилгын холбоо дохиоллын төслүүдэд Төслийн зохицуулагч, төслийн менежерээр ажилласан. Улмаар 2018 оноос хойш барилгын төслүүдээд ажиллаж байгаад сүүлийн 3,4 жилд төслийн менежментийн оффис буюу PMO-д ажиллаж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-т 2025 оноос эхлэн Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтэст нэвтрүүлэлтийн багаа ахлан ажиллаж байна. Бид ерөнхийдөө байгууллагынхаа хэрэгжүүлж буй төслүүддээ төслийн удирдлагын олон улсын арга аргачлал болон төрийн байгууллагын процесс, үйл ажиллагаанд нийцүүлсэн төслийн удирдлагын тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, тасралтгүй сайжруулах чиглэлээр ажилладаг. Мөн байгууллагын төслийн удирдлагын чадавхийг сайжруулах зорилгоор ажилтнуудаа төслийн удирдлагын чиглэлээр чадавхижуулах, тасралтгүй хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. 

Таны хувьд, төслийн удирдлагын оффисын мэргэшсэн гэрчилгээ болох PMO Certified Practitioner (PMO-CP) зэрэгтэй болсон. Энэ нь байгууллагын түвшинд ямар боломж, давуу талтай вэ?

Миний хувьд сүүлийн жилүүдэд нэг төсөлд ажиллахаас илүүтэйгээр төслийн менежментийн оффист харьяалагдаж, байгууллагын төслийн удирдлагын тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх чиглэлд түлхүү ажиллаж ирсэн. Тэр хүрээнд PMO болон PMO-н мэргэжилтэн ямар мэдлэг, ур чадвартай, юунд анхаарч ажиллах ёстой вэ гэдэгт илүү анхаарч, олон улсын сайн туршлагыг судалсан.
Олон улсын төслийн менежментийн институц буюу PMI нь төслийн удирдлагын чиглэлээр олон төрлийн стандарт, гарын авлага, аргачлалуудыг боловсруулдаг ба тэдгээрийг баталгаажуулсан гэрчилгээнүүдийг олгодог. Миний хувьд PMO чиглэлээр бие даан судалж, мэдлэгээ баталгаажуулан PMO-CP гэрчилгээг амжилттай аваад байна.
Байгууллагын түвшинд авчрах давуу тал гэвэл мэдээж өөрийн байгууллагадаа хамгийн сайн тохирсон төслийн удирдлагын тогтолцоог олон улсын сайн туршлагад үндэслэж бий болгох, илүү оновчтой, амжилттай ажиллах боломжийг л нэмэгдүүлнэ гэж бодож байна. Өмнө нь PMO-г дэмжих, хяналт тавих, удирдах чиг үүрэгтэй гэж үздэг байсан бол сүүлийн үед PMO нь хэрэглэгч төвтэй, хэрэглэгчиддээ value буюу үнэ цэнийг өгдөг л байх хэрэгтэй үздэг болсон. Хэрэглэгч буюу төслийн баг эсвэл байгууллагын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, үр дүнг л үзүүлэх ёстой гэсэн ойлголт давамгайлж байна.
Энэхүү ойлголтод үндэслээд харвал, манай PMO, бид бүгдээрээ өөрсдийн төслийн нэгжүүд, гол оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг ойлгож, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэн ажиллахаар зорьж байгаа нь байгууллагад авчирч байгаа гол давуу тал гэж харж байна. 

Төслийн удирдлагын тогтсон ангилал байхгүй ч, олон улсын томоохон байгууллагууд карьерын өсөлтийг 7 түвшинд хувааж авч үзэх тохиолдол түгээмэл байдаг юм байна лээ л дээ. Яг энэ эрэмбээр авч үзвэл PMO-CP шатлалын хувьд аль түвшинд байна вэ?

Манай улсад 2010-д оноос л хувийн байгууллагууд анх PMO-той болж эхэлсэн, харьцангүй шинэ чиглэл гэж хэлж болно.Мөн PMO-CP гэрчилгээ нь 2025 оноос бий болсон тул харьцангүй цөөн хүн эзэмшсэн. Энэ утгаараа энэхүү гэрчилгээ нь хувь хүнд карьерийн өсөлтөд шууд нөлөөлнө.
Гэхдээ зөвхөн хувийн өсөлтөөс гадна энэхүү гэрчилгээ, мэдлэгийг бататгаснаараа байгууллагын төслийн удирдлагын тогтолцоо, системийг илүү мэргэжлийн, олон улсын сайн туршлага дээр үндэслэсэн байдлаар сайжруулахад тус дөхөм болно гэж бодож байна. PMO бол нэг төслийг удирдах гэхээсээ илүүтэйгээр төслийн удирдлагын тогтолцоог бий болгож, нэгтгэн зохион байгуулдаг учраас, энэхүү мэдлэг маань ажиллах арга барилыг дээшлүүлж, зөв чиглүүлэг болно гэж бодож байна. 

Нэгдсэн төслийн удирдлагын газар нь ажилтнуудаа олон улсын мэргэшсэн зэрэг эзэмшүүлэх талд дэмжлэг үзүүлж буйг тодотголоо. Энэ хүрээнд хэдэн ажилтан ямар зэргүүдийг хамгаалаад байгаа вэ?

Бид 2025 оноос эхлэн байгууллагын төслийн удирдлагын мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоод сургалтуудыг зохион байгуулж ирсэн. Мөн ажилтнуудаа олон улсын PMP гэрчилгээ авахад нь байгууллагын зүгээс бодлогоор дэмжин ажиллаж байна. Одоогоор шинээр гурван инженер маань PMP буюу төслийн удирдлагын мэргэшсэн мэргэжилтэн гэсэн зэрэг, гэрчилгээг аваад байна. Энэ жил энэхүү ажлыг үргэлжлүүлэн, PMP buddy хөтөлбөрийг дотооддоо хэрэгжүүлж, төслийн удирдлагын багц сургалтуудыг хийж, ажилтнуудын төслийн удирдлагын мэдлэгийг бататган ажиллаж байна.

НТУГ нь нийслэлд хэрэгжүүлж буй 16 төслийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангадаг бөгөөд ISO нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж буй. Тэгэхээр төслийн удирдлага, ISO тогтолццоо хэрхэн уялдах вэ?

Тийм ээ, манай байгууллага үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо болон ISO 21500:2021 төслийн менежментийн аргазүйн стандартыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ажил маань одоогоор үе шаттайгаар хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч эхэлж байна.
ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо нь байгууллагын үйл ажиллагааг процессын зарчимд тулгуурлан, чанарын нэгдсэн тогтолцоогоор удирдах боломжийг бүрдүүлдэг. Харин ISO 21500:2021 төслийн менежментийн арга зүйн стандарт болон төслийн удирдлагын PMBOK арга зүй нь үндсэндээ төстэй, төслийг хэрхэн үр дүнтэй удирдан хэрэгжүүлэх вэ гэдэг дээр л төвлөрдөг.
Нэг талаас байгууллагын хэмжээнд нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа бол нөгөө талаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын мэдлэг, мэргэшилтэй инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэснээр төслүүдээ үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх суурь бүрдэнэ. Энэ хоёр хүчин зүйл нэгдсэнээр төслүүдийн хэрэгжилт илүү ил тод болж, удирдлагын шийдвэр гаргалт бодит мэдээлэлд тулгуурлах боломж нэмэгдэж, төслүүдийн амжилтын магадлал өсдөг гэж үздэг.

Бүр тодорхой болгоё. Төслийн шийдвэр гаргалт илүү тооцоо судалгаанд суурилж байна гэж та хэллээ. Тухайлбал, нийслэлийн томоохон төслүүд болох метро, трамвай, BRT, дүүжин зам, автозамын төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар давуу тал, дэмжлэг болох вэ?

Томоохон дэд бүтцийн төслүүд нь олон талын оролцогчдыг хамарсан, их хэмжээний хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлт шаарддаг онцлогтой. Иймээс эдгээр төслийг төслийн удирдлагын арга зүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.
Төслийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр төслийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явц илүү тодорхой болж, төслийг зорилгод нь хүргэж амжилттай хэрэгжүүлэх боломж нэмэгддэг. Мөн хөрөнгө оруулалт, цаг хугацаа болон техникийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, зохистой удирдах замаар төслийн явц дахь алдаа, доголдлыг бууруулж, нөөцийн оновчтой хуваарилалтыг хангах нөхцөл бүрддэг.
Үүнээс гадна олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалыг хэрэгжүүлснээр төслийн ил тод байдал, үр ашиг нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид болон хамтрагч байгууллагуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал үндэс болдог.

Мэргэжлийн өсөлт, карьерын хувьд энэ гэрчилгээ ямар боломжуудыг нээх вэ?

PMP, PMO-CP зэрэг төслийн удирдлагын гэрчилгээнүүд нь төслийн удирдлагын мэргэжлийн чадавхийг олон улсын түвшинд баталгаажуулж байгаа учир мэргэжлийн нэр хүнд нь дээшилж, карьерын боломж ч нэмэгдэж, томоохон төслүүдэд ажиллах, олон улсын төслийн багт оролцож ажиллах боломжийг нэмэгдүүлдэг.
Мөн эдгээр нь зөвхөн хувь хүний мэргэжлийн өсөлтийг хангаад зогсохгүй, байгууллагын төслийн удирдлагын системийг илүү үр дүнтэй, стандартчилсан болгоход шууд хувь нэмэр оруулдаг.

Байгууллагын төслийн удирдлагын тогтолцоог олон улсын түвшинд хүргэхийн тулд цаашид ямар ажил, төслийг нэвтрүүлэх шаардлагатай бол?

Байгууллагын төслийн удирдлагын тогтолцоог олон улсын түвшинд хүргэхийн тулд хэд хэдэн чиглэлд ажил хийх шаардлагатай гэж харж байна. Нэгдүгээрт, төслийн удирдлагын тогтолцоогоо бодит нөхцөл байдалд тохируулан бий болгох нь чухал. Манай хувьд төрийн байгууллага гэдэг онцлогийн дагуу дагаж мөрдөх ёстой процессууд, ашиглах ёстой програм хангамж, бичиг баримтууд байдаг. Үүнийг олон улсын төслийн удирдлагын сайн туршлагуудтай уялдуулан, өөрийн үйл ажиллагаандаа тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, ямар ч стандарт, тогтолцоо бий болголоо гээд түүнийг ойлгож, хүлээн авч, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэхгүй бол төслийн удирдлага амжилттай болохгүй. Тиймээс тогтолцоог бий болгох, ашиглах талын ажлыг ажилтнуудын мэдлэг, ур чадвартай зэрэгцүүлэн авч явах нь чухал.
Энэ хүрээнд бид төслийн удирдлагын тогтолцоогоо сайжруулахын зэрэгцээ ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх, байгууллагын хэмжээнд тасралтгүй суралцах, хөгжих соёлыг төлөвшүүлэх чиглэлд тогтмол ажиллаж байна. Энэ нь төслийн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэх гол үндэс болно гэж үзэж байна.

 Төслийн удирдлагын соёл Монголд, тэр дундаа төрийн байгууллагад хэрхэн нутагшиж байна гэж харж байгаа вэ?

Миний хувьд төрийн байгууллагад ажиллаж буй анхны туршлага минь энэ бөгөөд одоо Нэгдсэн төслийн удирдлагын газарт жил орчим ажиллаж байна. Бусад байгууллагын туршлагаас дүгнэж хэлж мэдэхгүй ч, манай баг, хамт олны хувьд төслийн удирдлагын соёл эхнээсээ тодорхой хэмжээнд нутагшиж эхэлсэн гэж харж байна. Манай баг хамт олны хувьд нийслэлийн тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготой томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийн салбартаа арвин туршлагатай инженер, мэргэжилтнүүд болон гадаад, дотоодод амжилттай суралцаад ирсэн залуучуудаас бүрдсэн нь бидний бас нэг давуу тал юм.
Түүнээс гадна биднээс туршлага судалж, өөрийн байгууллагадаа PMO хэрхэн байгуулах вэ? гэдэг дээр бусад төрийн байгууллагууд маань ч цөөнгүй бидэнтэй уулзаж, туршлага, алдаа оноо, сургамжаа хуваалцсаар байна. Энэ нь төслийн удирдлагын соёлын тархалт, нутагшилт, төрийн байгууллагад төслийн удирдлагын тогтолцоо хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг болж байгаа гэж үзэж байна.

Баярлалаа  

D.Oyundari: We aim to Enhance the Project Management System Based on International Best Practices 

Engineers of the Integrated Project Management Office, a state-owned enterprise, are obtaining the internationally recognized PMO Certified Practitioner (PMO-CP) certification for Project Management Office professionals. This certification represents a globally accepted benchmark for effective project management practice. We spoke with Senior Engineer D. Oyundari from the Project Management and Implementation Department of the organization. 

Sheleads the implementation team within the department and works on establishing, introducing, and continuously improving a project management framework aligned with international methodologies while ensuring compatibility with public sector procedures and operational requirements. She also emphasized the importance of strengthening the organization’s internal capacity by developing employees’ professional knowledge and skills in project management. 

Please briefly introduce yourself. 

I graduated from the School of Computer Technology and Management of the Mongolian University of Science and Technology with a degree in Business Administration and began my career at MCS Electronics LLC and later worked as a project coordinator and project manager on information systems projects as well as building communication and signaling projects. From 2018, I have been involved in construction-related projects, and for the last 3-4 years I have worked within a Project Management Office (PMO). Since 2025, I have been serving at the Integrated Project Management Office, leading the implementation team and contributing to the development of a project management system based on international best practices and adapted to the specific requirements of government organizations. We also focus on strengthening the project management capacity of our employees and supporting their continuous development. 

You have obtained the PMO Certified Practitioner (PMO-CP) certification. What advantages does this bring to the organization? 

In recent years, rather than working on a single project, I have been working within the PMO to develop and implement the organization’s project management system. In that context, I focused on understanding what knowledge and skills PMO professionals need and studied international best practices. The Project Management Institute (PMI) develops many standards, guides, and methodologies in project management and issues certifications that confirm professional competence. I independently studied PMO practices and successfully obtained the PMO-CP certification. At the organizational level, the main advantage is the ability to build a project management system that best fits our organization, based on international best practices, and to work more efficiently and successfully. Modern PMOs are no longer viewed solely as monitoring or controlling units, but rather as service-oriented structures that create value for project teams and stakeholders. In this context, the organization’s PMO aims to understand the needs of project units and key stakeholders and provide practical support to ensure successful project implementation. Based on this approach, our PMO aims to understand the needs of project units and key stakeholders and provide the necessary support and services, which is the main benefit for the organization. 

In international practice, project management careers are sometimes divided into seven levels. At which level does PMO-CP stand? 

In Mongolia, PMOs started appearing in private companies around 2010, so this is still a relatively new field. As the certification was introduced in 2025, the number of certified professionals remains limited, making it a valuable qualification for personal career growth. Beyond individual advancement, certified professionals contribute to improving the organization’s overall project management system, ensuring that it is aligned
with international standards and capable of supporting complex projects. 

The organization supports employees in obtaining international certifications. How many staff have received them? 

Since 2025, the organization has been implementing internal training programs aimed at strengthening project management knowledge and skills. Employees are encouraged and supported to obtain internationally recognized certifications, including the PMP (Project Management Professional). At present, three engineers have successfully obtained PMP certification, and additional training programs and mentoring initiatives are being carried out to further develop staff capacity. This year we are continuing the effort through a PMP buddy program and training packages to further strengthen our team’s knowledge. 

Your organization manages 16 major projects and is implementing ISO management systems. How do project management and ISO systems relate? 

The organization is currently working to implement ISO 9001:2015 Quality Management System and ISO 21500:2021 Project Management guidelines. This work is being implemented step by step and is already producing results. ISO 9001 allows the organization to operate through a unified quality-based process approach. ISO 21500 and PMBOK project management methodology both focus on how to manage projects effectively. By combining an integrated management system with internationally certified project management professionals, we create a solid foundation for successful project implementation. This improves transparency, supports data-based decision-making, and increases the success rate of projects. 

How does this help large infrastructure projects such as metro, tram, BRT, cable car, and road projects? 

Large-scale infrastructure projects involve multiple stakeholders, significant investment, and long-term planning. Therefore, applying internationally recognized project management methodologies is essential. Proper project management makes planning, execution, and monitoring clearer, reduces risks related to time, cost, and technical issues, and allows more efficient resource allocation. Furthermore, adherence to international standards increases transparency and builds trust with international investors and partners.

What opportunities do certifications open for career growth? 

Certifications such as PMP and PMO-CP confirm professional competence at an international level, increasing professional reputation and career opportunities. They allow participation in large-scale projects and international teams. They also contribute directly to improving the organization’s project management system. 

What needs to be done to bring the organization’s project management to international level? 

First, the project management system must be adapted to real conditions. As a government organization, we must follow specific procedures, software, and documentation requirements, so these must be aligned with international best practices. Second, no system will work unless employees understand and apply it. Therefore, developing the system and developing staff skills must go together. We are working on both improving the system and developing employees, preparing internationally certified professionals, and building a culture of continuous
learning. 

How is project management culture developing in Mongolia, especially in government organizations? 

This is my first experience working in a government organization, and I have been here about a year. In our team, project management culture is already forming. Our team consists of experienced engineers and young professionals educated abroad who are motivated to implement major projects to solve city problems. Other government organizations also come to learn from our experience on how to establish a PMO, which shows that project management culture is gradually
spreading in the public sector. 

Thank you 

 

Command Palette

Search for a command to run...