ДЭЛХИЙН ХАМГИЙН ГҮНД БАЙРЛАДАГ МЕТРОНЫ ӨРТӨӨ "ПУХУНГ"

2026.03.1224 үзсэн
ДЭЛХИЙН ХАМГИЙН ГҮНД БАЙРЛАДАГ МЕТРОНЫ ӨРТӨӨ "ПУХУНГ"

БНАСАУ-ын Пхеньяны метро нь нийт 16 буудалтай, хотын төвийг захын дүүргүүдтэй холбосон 22.5 км урттай хоёр үндсэн шугамтай. Тэдгээрийн огтлолцол дээр байрлах Пухунг өртөө нь стратегийн чухал зангилаа цэг бөгөөд зорчигч у

БНАСАУ-ын Пхеньяны метро нь нийт 16 буудалтай, хотын төвийг захын дүүргүүдтэй холбосон 22.5 км урттай хоёр үндсэн шугамтай. Тэдгээрийн огтлолцол дээр байрлах Пухунг өртөө нь стратегийн чухал зангилаа цэг бөгөөд зорчигч урсгалын гол ачааллыг үүрдэг байна. 

1987 онд ашиглалтад орсон “Пухунг” өртөө нь газрын гадаргаас 110 метрийн гүнд байрладаг нь дэлхийн хамгийн гүн метроны буудлуудын нэгд тооцогддог. Түүнчлэн метроны буудлаас гадна онцгой байдлын үед хоргодох байр болгон ашиглагдах хос функцтэй бөгөөд зорчигчид буудал руу орохын тулд 150-160 метр үргэлжлэх урт урсдаг шат ашигладаг. 

Архитектурын хувьд Пухунг өртөө нь социалист реализм болон үндэсний уламжлалт хэв маягийг хослуулснаараа онцлогтой. Өртөөний дотоод засалд сүрлэг баганууд, тансаг хийцтэй лампын гэрэлтүүлэг, хананд байрлах мозайк хээнүүдийг тодотгосон нь зорчигчдод газар доорх үзэсгэлэнгийн танхимд буй мэт мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. 

Command Palette

Search for a command to run...