transport

“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА

2026.03.12243 үзсэн
“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА

“Улаанбаатар трамвай” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбай-Буянт-Ухаа спорт цогцолбор чиглэлд баригдах бөгөөд нийт 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлө

“Улаанбаатар трамвай” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбай-Буянт-Ухаа спорт цогцолбор чиглэлд баригдах бөгөөд нийт 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөгдсөн. 

Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох тус шугамыг 2026-2028 онд барих бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ. Тендерт оролцогчдын баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл хүлээн авч, тухайн өдрийн 11:40 цагт нээх юм. 

Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй бөгөөд гүйцэтгэгч төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.

“Улаанбаатар Трамвай” төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Түүнчлэн уг төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах тооцоо гарсан нь хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн трамвайн зогсоолуудын орчмын бүсэд үйлчилгээ, худалдаа, жижиг, дунд бизнес хөгжих боломж нэмэгдэхээр байна.

Төслийн бүтээн байгуулалтын хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр шинээр бий болох урьдчилсан судалгаа гарчээ.

Command Palette

Search for a command to run...