ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ГҮҮР "LAKE PONRCHARTRAIN CAUSEWAY"

АНУ-ын Луизиана мужийн Lake Pontchartrain нууран дээгүүр баригдсан “Lake Pontchartrain Causeway” гүүр нь 38.5 км урттай бөгөөд усан дээгүүр тасралтгүй үргэлжилсэн, дэлхийн хамгийн урт гүүрт тооцогддог. Тус гүүр нь 1956 б
АНУ-ын Луизиана мужийн Lake Pontchartrain нууран дээгүүр баригдсан “Lake Pontchartrain Causeway” гүүр нь 38.5 км урттай бөгөөд усан дээгүүр тасралтгүй үргэлжилсэн, дэлхийн хамгийн урт гүүрт тооцогддог. Тус гүүр нь 1956 болон 1969 онд ашиглалтад орсон хоёр параллель чиглэлийн замаас бүрдэх ба нийтдээ 9.500 гаруй бетон тулгуур баганад суурилсан, нам өндөртэй дам нуруут хийцтэй инженерийн байгууламж юм. Гүүр нь нуурын салхи, давалгааны нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд өдөр тутмын засвар үйлчилгээ хийх боломжтой модульчлагдсан бүтэцтэй аж. БНХАУ-д байрлах Jiaozhou Bay Bridge нь 41.58 км урттай боловч газар болон ус хосолсон хэсгүүдтэй тул усан дээгүүр тасралтгүй үргэлжилсэн ангилалд багтдаггүй байна. Иймд Lake Pontchartrain Causeway нь өнөөг хүртэл дэлхийн дээд амжилтыг хадгалсаар байна.