НТУГ-ЫН ДОТООД АУДИТОРУУД ISO 9001:2015 БОЛОН ISO 21500:2021 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 болон төслийн менежментийн арга зүйн ISO 21500:2021 болон PMBOK олон улсын төслийн удирдлагын стандартуудыг байгууллагын үйл ажилл
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 болон төслийн менежментийн арга зүйн ISO 21500:2021 болон PMBOK олон улсын төслийн удирдлагын стандартуудыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НТУГ-ын 8 төсөл, 4 албыг төлөөлсөн мэргэжилтнүүдээс бүрдсэн найман дэд ажлын хэсэг байгуулж, судалгаа шинжилгээ, манлайлал, процесс, нөөц дэмжлэг, баримтжуулсан мэдээлэл, үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээ болон сайжруулалтын чиглэлүүдээр стандартын шаардлагуудыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон дотоод журамтай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн ISO стандартын хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд тогтмол үнэлж, тасралтгүй сайжруулах зорилгоор дотоод аудиторуудыг бэлтгэсэн бөгөөд байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг бие даан зохион байгуулах, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, сайжруулалтын санал, зөвлөмж боловсруулах чадавхтай болсон билээ.
Байгууллагын дотоод аудиторууд нь ISO 9001:2015 болон ISO 21500:2021 стандартын хэрэгжилтэд дотоод аудит хийж, 2026 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд байгууллагын алба, хэлтэс болон төслийн нэгжүүдийн үйл ажиллагаа холбогдох стандарт, журам, зааврын дагуу хэрхэн хэрэгжиж буй байдалд үнэлгээ өглөө. Аудитын явцад сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлон, холбогдох дүгнэлт, зөвлөмжүүдийг боловсруулсан байна.
Аудитын үр дүнг 03 сарын 18-ны өдрийн хаалтын хурлаар танилцуулж, аудитын багийн зүгээс илэрсэн сайн туршлагууд, анхаарах асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, алба, хэлтэс, төслийн нэгжийн удирдлагууд болон төлөөллүүдтэй санал солилцлоо. Энэхүү дотоод аудит нь Олон улсын стандартын дагуу байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, чанарын менежментийн тогтолцоог бэхжүүлэх, төслийн менежментийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг НТУГ-ын захирал Э.Түвшинжаргал тодотгож, цаашид байгууллагын гүйцэтгэлийн үр ашиг болон чанарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай ажлуудыг зохион байгуулах шаардлагатайг анхааруулав.