“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ: 3660 ХҮҮХДИЙН ГУРВАН СУРГУУЛЬ, 1200 ХҮҮХДИЙН ТАВАН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛНА

Сэлбэ 20 минутын хот нь Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, иргэдийн ажиллаж, амьдрах, амрах тэнцвэрийг хангасан, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт байх юм. Төслийн газар чөл
Сэлбэ 20 минутын хот нь Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, иргэдийн ажиллаж, амьдрах, амрах тэнцвэрийг хангасан, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт байх юм. Төслийн газар чөлөөлөлтийн ажил 95 гаруй хувьтай, талбайн цэвэрлэгээ 47 орчим хувьтай явагдаж байна.
Төсөл хэрэгжсэнээр тухайн бүсийн төвлөрөл саарч, иргэдийн амьдралын чанарт бодитой ахиц гарах судалгааг хийжээ. Тухайлбал, нийт 158 га талбайд 113 блок бүхий 8575 айлын орон сууц баригдах бөгөөд энэ нь 45000-50,000 иргэнийг тохилог орон сууцаар хангах төлөвлөлт юм. Өөрөөр хэлбэл, нэг өрхийн дундаж талбай 62 м² байхаар төлөвлөгдсөн байна.
Сэлбэ 20 минутын хот төсөл нь агаар, орчин, хөрсний бохирдлыг буруулахаас гадна 1.2 км радиуст 3660 хүүхдийн гурван сургууль, 1200 хүүхдийн таван цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд баригдана. Ингэснээр иргэдэд шаардлагатай бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрч, оршин суугч иргэд заавал хотын төврүү зорчих шаардлагагүй болж, хөдөлгөөний урсгал саарч, түгжрэл буурах судалгаа гарсан. Үүнээс гадна төслийг хэрэгжүүлснээр нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгана. Мөн Сэлбэ гол дагуу 1.5 км үргэлжлэх ногоон бүс, амралт зугаалгын зам байгуулж, голын экосистемийг хамгаална.
Төсөл хэрэгжиж дууссаны дараа олон нийтийн болон үйлчилгээний бүсэд 25000-70000 мянган байнгын ажлын байр бий болох бөгөөд олон нийтийн зочлох бүс дэх зочлох үйлчилгээний мөнгөн урсгал хоногт 3.2 тэрбум төгрөгт хүрэх тооцоолол гарсан.