ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026.03.2530 үзсэн
ИОРДАН УЛСЫН ХҮН АМЫН ТАЛЫГ ЦЭВЭР УСААР ХАНГАХ "AQABA-AMMAN" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Иордан улсын “Aqaba-Amman” ус дамжуулах, давсгүйжүүлэх төсөл нь Улаан тэнгисийн усыг цэвэршүүлэн, 400 гаруй километр урт шугамаар нийслэл Амман хотод хүргэхэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төсөл юм. Жилд 300 сая метр.куб

Иордан улсын “Aqaba-Amman” ус дамжуулах, давсгүйжүүлэх төсөл нь Улаан тэнгисийн усыг цэвэршүүлэн, 400 гаруй километр урт шугамаар нийслэл Амман хотод хүргэхэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төсөл юм. Жилд 300 сая метр.куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай уг төсөл хэрэгжсэнээр улсын хүн амын талыг усаар тогтвортой, найдвартай хангах боломж бүрдэх гэнэ. 

Энэхүү төсөл нь усны хомсдолтой Иордан улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд иргэдийн усны хүртээмжийг сайжруулж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Мөн төслийн хүрээнд давсгүйжүүлэх технологи болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан шийдэл ашиглаж буйгаараа онцлог аж.

Хэдийгээр өртөг өндөр, эрчим хүчний хэрэглээ их, байгаль орчны хувьд тодорхой сөрөг нөлөөтэй ч уг төсөл нь усны хомсдлыг шийдвэрлэх дэлхийн жишиг шийдэл болж байгаа юм байна. 

Command Palette

Search for a command to run...