БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хооронд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2026.03.27/ байгуулж, НТУГ-ыг захирал Э.Түвшинжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, мэдлэг, туршлага хуваалцах, захиалагчийн хяналтыг бэхжүүлэх, барилгын норм, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллана. Ингэхдээ талууд хууль тогтоомжийн дагуу ажлаа төлөвлөн шуурхай эхлүүлж, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан зөвлөлдөж,, санал солилцон, эрх тэгш байдлыг эрхэмлэх нээлттэй ил тод байдлыг хангах зарчмыг баримтална гэдгийг онцолсон.
Тус арга хэмжээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар, Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн менежер Б.Мөнхбаатар, Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга Ж. Лхагвадорж, Дүүжин замын тээврийн төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаа болон Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер З. Энх-Оргил, Төсөл хөтөлбөрийн нэгжийн дарга Д. Өлзийсайхан, Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтсийн дарга Г.Мөнхболд, Барилгын чанар аюулгүй байдал, баталгаажуулалтын хэлтсийн дарга Д. Батням нар оролцлоо.