transport

ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛД GPS БОЛОН ДРОН АШИГЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.03.31109 үзсэн
ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛД GPS БОЛОН ДРОН АШИГЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын төмөр замын инженерчлэлийн холбооноос “Орчин үеийн хэмжилтийн багаж GPS болон дроныг төмөр замын барилгын ажилд ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, төмөр замын инженерүүд, багш оюутнууд болон барилгын ко

Монголын төмөр замын инженерчлэлийн холбооноос “Орчин үеийн хэмжилтийн багаж GPS болон дроныг төмөр замын барилгын ажилд ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, төмөр замын инженерүүд, багш оюутнууд болон барилгын компанийн мэргэжилтнүүдийг хамрууллаа. Сургалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын инженерүүд хамрагдаж, хэрэгжүүлж буй төслүүдэд хэрхэн дрон, GPS хэмжилт хийх болон зураг төслийн программ хангамжуудыг ашиглах талаар мэргэжлийн инженерүүдтэй уулзаж, туршлага солилцов. 

Тус сургалтад хамрагдсан “Улаанбаатар Трам” төслийн инженер Б.Өлзийбат ярихдаа “Төмөр замын засвар үйлчилгээний үйл ажиллагаа, зам барилгын ажилд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан мэргэжлийн түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ажлыг төлөвлөх, зохион байгуулах, зураг төслийн үр дүнг газар дээр нь хэрхэн тогтоох боловсруулах талаар сургалт орж байна. Мэргэжлийн хувьд өгөөжтэй, зайлшгүй мэдэж байх аргачлал технологиуд байна. Сургалтад хамрагдсандаа баяртай байна” гэв. Түүнчлэн сургалтын хүрээнд дрон, GPS хэмжилт, хэмжилтийн өгөгдөлтэй ажиллах, дроны хэмжилтийн үр дүнг үндсэн программ руу оруулах, Pix4Dmapper, Global mapper зэрэг программ ашиглах болон бодит төсөл дээр ажиллах дадлага хийж байна. 

Монголын төмөр замын инженерчлэлийн холбоо, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ хүрээнд метро болон трамвай төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 200 гаруй стандартыг хамтран боловсруулж, нутагшуулахаар ажиллаж буйг холбооны гүйцэтгэх захирал Б.Баярсайхан энэ үеэр онцолсон. Мөн “Улаанбаатар метро” болон “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” төсөлд ажиллах төмөр замын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөснийг тэрбээр тодотгосон.

TRAINING ON USING GPS AND DRONES IN RAILWAY CONSTRUCTION ORGANIZED
The Mongolian Railway Engineering Association organized a training session titled “The Use of Modern Surveying Equipment such as GPS and Drones in Railway Construction.” The training involved railway engineers, lecturers, students, and specialists from construction companies.
Engineers from the Integrated Project Management Office participated in the training, where they learned from professional engineers about how to conduct drone and GPS surveying in ongoing projects, as well as how to use design software and exchange practical experience.
Engineer B.Ulziibat from the Ulaanbaatar Tram Project, stated:
“Through this training, we are learning how to scientifically plan and organize railway maintenance and construction work using modern equipment, tools, and software, and how to implement and verify design results on-site. These are highly beneficial and essential methodologies and technologies for our profession. I am glad to have participated in this training.”
Within the framework of the training, participants are gaining hands-on experience in drone and GPS surveying, working with measurement data, importing drone survey results into core software, and using programs such as Pix4Dmapper and Global Mapper, as well as working on real project cases.
During the event B.Bayarsaikhan, executive director of the Mongolian Railway Engineering Association, highlighted that they signed a Memorandum of Understanding with the Integrated Project Management Office on collaboration. Under this agreement, they are working to jointly develop and localize over 200 standards required for implementing metro and tram projects.
He also emphasized that multiple initiatives are being planned to train and specialize railway professionals who will work on the Ulaanbaatar Metro Project and the Ulaanbaatar Tram Project.
 

Command Palette

Search for a command to run...