ӨДӨРТ 2 САЯ ХҮН ТЭЭВЭРЛЭДЭГ BRT СИСТЕМ

TransMilenio нь Bogotá хотын нийтийн тээврийн гол систем бөгөөд дэлхийн хамгийн амжилттай BRT (Bus Rapid Transit) төслүүдийн нэгт тооцогддог. Тус систем нь 2000 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр 100 гаруй километр урт
TransMilenio нь Bogotá хотын нийтийн тээврийн гол систем бөгөөд дэлхийн хамгийн амжилттай BRT (Bus Rapid
Transit) төслүүдийн нэгт тооцогддог. Тус систем нь 2000 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр 100 гаруй километр урт тусгай автобусны замтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өдөр бүр 2 сая гаруй зорчигч тээвэрлэдэг нь метроны системтэй
дүйцэхүйц үзүүлэлт юм.
TransMilenio нь энгийн автобусны үйлчилгээ биш бөгөөд зөвхөн автобуст зориулсан тусгай зам, өндөр багтаамжтай урт автобус, урьдчилсан төлбөрийн систем бүхий буудлуудаар дамжуулан зорчигчдод хурдан, найдвартай үйлчилдэг.
Энэхүү системийг нэвтрүүлснээр Bogotá хотын замын түгжрэл эхний жилүүдэд мэдэгдэхүйц буурч, иргэдийн зорчих хугацаа эрс багассан байна. Мөн метро барихтай харьцуулахад хамаагүй бага зардлаар олон сая хүний тээврийн асуудлыг шийдсэн нь онцлог юм. TransMilenio нь өдгөө дэлхийн олон хотод BRT систем хөгжүүлэх загвар болж, хот төлөвлөлт, нийтийн тээврийн салбарт томоохон нөлөө үзүүлсэн хэвээр
байна.