“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЭРИЙГ ӨНӨӨДӨР НЭЭЛЭЭ

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/1193 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод “Нэгдүгээр той
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/1193 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод “Нэгдүгээр тойрог зам”-ыг барьж байгуулах шйидвэр гарсан. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төсөл нь нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцолтой байна.
Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр “EPC+F” буюу Зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт + Гүйцэтгэгч тал санхүүжилтийг санал болгох нөхцөлтэйгээр зарласан. Төлөвлөсний дагуу төслийн тендэрийг өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр нээлээ.
Олон Улсын нээлттэй тендэрт дөрвөн ААН оролцсон бөгөөд ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
“China first highway engineering company limited”
“Shandong Luqiao Group Co., Ltd”
“China Railway 16th Bureau Group Co., Ltd”
“Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус оролцов.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл нь хотын төвийг тойрон, 6 дүүргийг дамжин өнгөрөх зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байх юм. Трассын хувьд, Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гарах хамгийн чухал үр дүн нь Монгол улсад анх удаа 2.08 км туннелийн байгууламж баригдаж, нийслэлийн хэмжээнд хатуу хучилттай авто замын сүлжээ 13.679 км-ээр, төмөрбетон гүүрийн хүчин чадал 9.034 урт/м-ээр нэмэгдэх юм.
Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт үзүүлэх үр нөлөөг төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд улс, орон нутгийн татварт төлөгдөх татвар хураамжийн дүнгээр тооцвол улс, нийслэлийн төсөвт нийт 104.4 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Энэ нь нэг км авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт тутамд улс, орон нутгийн төсвийн орлого 4.2 тэрбум ₮ буюу 1.178 сая.$-ийг бүрдэх боломжтойг харуулж байна.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК ба Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” 2025 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж хүлээлгэн өгсөн. Улмаар 2025 оны долоодугаар сард Монгол Улсын Их хурлаас тогтоол гарч, Тойрог замыг бүрэн санхүүжүүлэх эрх олгож, хууль эрхзүйн орчин бүрдсэн билээ.
INTERNATIONAL OPEN TENDER ANNOUNCED FOR SELECTING THE CONTRACTOR OF THE “FIRST RING ROAD” PROJECT
Within the framework of the goals outlined in the “Action Program of the Government of Mongolia for 2024–2028,” a decision was made to construct the “First Ring Road” in Ulaanbaatar by Resolution No. A/1193 dated October 8, 2024, issued by the Mayor of the Capital City.
The “First Ring Road” project, which is part of the “20-minute city” development concept aimed at reducing congestion in Ulaanbaatar, will connect sub-centers of the city and include multi-level interchanges.
An international open tender to select the project contractor was announced by the Capital City Procurement Agency on September 11, 2025, under the “EPC+F” model (Engineering, Procurement, and Construction + contractor-provided financing). As planned, the tender was officially opened today, April 2, 2026.
Four companies participated in the international open tender, and the evaluation committee will meet next week to select the contractor:
• China First Highway Engineering Company Limited
• Shandong Luqiao Group Co., Ltd
• China Railway 16th Bureau Group Co., Ltd
• China Gezhouba Group Co., Ltd
The “First Ring Road” project will be a 24.7 km long, six-lane road encircling the city center and passing through six districts, with eight multi-level interchanges. The route will pass through Erchim Khuchny Street, Peace Avenue, Tolgoit, Bayankhoshuu intersection, Denjiin Myanga, Khailaast, Doloon Buudal, Da Khuree, Khilchin Street, and Police Academy Avenue, and will intersect with the Tuul Expressway at two levels near Dunjingarav.
Once completed, the project is expected to reduce traffic congestion on Peace Avenue and other major roads by 13–20%.
A key outcome of the project is the construction of Mongolia’s first-ever 2.08 km tunnel. Additionally, the city’s paved road network will increase by 13.679 km, and reinforced concrete bridge capacity will increase by 9,034 linear meters.
In terms of economic impact, during the project’s three-year implementation period, it is estimated that a total of 104.4 billion MNT in taxes and fees will be generated for the national and local budgets. This indicates that each kilometer of road and infrastructure construction could generate approximately 4.2 billion MNT (about 1.178 million USD) in public revenue.
The project’s feasibility study was developed starting January 2025 by China’s “CSC EC ICOM Consultants Co., Ltd” in collaboration with the Institute of Urban Environment under the Mongolian Academy of Sciences. It was reviewed and approved by relevant professional organizations and officially submitted. Subsequently, in July 2025, the State Great Khural (Parliament) of Mongolia passed a resolution granting full financing authority for the Ring Road project, thereby establishing the legal framework for its implementation.