“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН 16 ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалт хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. “Нэгдсэн төслийн удирдлаг
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалт хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийн явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал болон цаашдын төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой. Арга хэмжээний хүрээнд төслүүдийн менежерүүд, инженер, мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй төслүүдийн явц, шийдэл, сорилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонсож, асуултад хариулж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид өчигдрийн /2026.04.08/ арга хэмжээнд хамрагдсан бол өнөөдөр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа хэлтэс, албадын 600 орчим албан хаагчид оролцлоо.
Дүүргүүдэд зохион байгуулж буй танилцуулга уулзалтыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус байгууллагын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар, Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн менежер Ж.Лхагвадорж нар нээж, 16 мега төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэл өгч байгаа юм.
Мөн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх үндэслэл, хотын замын сүлжээний ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нар төслүүдийнхээ явц, ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцож байна.
Энэхүү уулзалт, танилцуулга нь нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, төрийн байгууллагууд уялдаатай ажиллах, цаашид бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
A presentation and meeting on the topic of “16 Mega Projects for the Development of Ulaanbaatar City”, organized for civil servants of the capital’s local administrative bodies, is being successfully held for its second day
This event, organized by the “Integrated Project Management Office” (state-owned enterprise), is notable for its aim to provide a comprehensive understanding of the progress, implementation, challenges, and future planning of the mega projects being carried out in the capital, as well as to improve coordination among organizations. Within the framework of the event, project managers, engineers, and specialists are providing detailed information on the progress, solutions, challenges, and outcomes of the projects they are implementing, while also listening to participants’ feedback and answering questions.
Officials from the Governor’s Office of the Capital City, the Office of the Mayor of Ulaanbaatar, implementing agencies of the Governor, municipally owned enterprises, and district Governor’s Offices participated in yesterday’s event (2026.04.08). Today, approximately 600 civil servants from the Governor’s Offices of Songinokhairkhan and Bayangol districts, along with their affiliated divisions and units, are taking part.
The presentation meetings held in the districts are being opened by U. Ganbold, Head of the State Administration Management Department of the Governor’s Office, E. Tuvshinjargal, Director of the Integrated Project Management Office, B. Sodbaatar, Head of the Project Support Management Department and J. Lkhagvadorj, Manager of the Project Implementation Division. They are providing information on the progress, execution, and results of the 16 mega projects.
Additionally, B. Odbayar, Head of the Road Development Agency, is presenting in detail the rationale for implementing the “Tuul Expressway” project, its significance for the city’s road network, and its environmental impact. M. Batbayar, authorized representative responsible for the functions of the Governor of Hunnu City, is also providing updates on project progress and future development plans, while exchanging views with participants.
This meeting and presentation are of great importance in enhancing public understanding of major projects being implemented across the capital, improving coordination among government organizations, and accelerating the implementation of policies in the future.