“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН 16 МЕГА ТӨСӨЛ” СЭДЭВТ ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТАД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ, ТҮҮНИЙ ХАРЪЯА АЛБА ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ОРОЛЦЛОО

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалт үргэлжилж байна. Танилцуулга уулзалт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалт үргэлжилж байна. Танилцуулга уулзалт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх харьяа алба, хэлтсийнхэн хамрагдаж, нийт 250 гаруй мэргэжилтэн, алба хаагч оролцлоо.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн менежер Ж.Лхагвадорж 16 төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн бол Нийслэлийн Замын Хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ичинхорлоо “Туулын хурдны зам” төслийг танилцуулсан. Уулзалтын үеэр иргэд “Туул хурдны зам”, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслүүдийн талаар сонирхож, оршин суугчдад байгаль орчны нөлөөлөл ямар байх, тухайн орчинд дуу чимээний бохирдлыг бууруулах ямар технологи шингээх зэрэг асуудлыг хөндөж асууж байв.
Уг уулзалт, танилцуулгын зорилго нь нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, төрийн байгууллагууд уялдаатай ажиллах, цаашид бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.