“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН 16 МЕГА ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТАД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗДТГ, ТҮҮНИЙ ХАРЪЯА АЛБА ХЭЛТСИЙН 460 ГАРУЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ОРОЛЦЛОО

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалтад Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, түүний харъяа алба хэлтсийн мэр
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалтад Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, түүний харъяа алба хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Танилцуулга уулзалтад нийт 460 гаруй албан хаагчид оролцлоо.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал нар нээж үг хэлж, тус байгууллагын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн менежер Ж.Лхагвадорж 16 мега төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн Туулын хурдны зам ОНӨААТҮГ-н дарга Т.Батзориг “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх үндэслэл, хотын замын сүлжээний ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нар төслүүдийнхээ явц, ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцлоо.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийн явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал болон цаашдын төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой. Арга хэмжээний хүрээнд төслүүдийн менежерүүд, инженер, мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй төслүүдийн явц, шийдэл, сорилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонсож, асуултад хариулж байна.
Ийнхүү дөрвөн өдөр 16 удаа зохион байгууулагдсан тус танилцуулга, уулзалтад нийт 3630 орчим иргэд, албан хаагчдад 16 мега төслүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн цогц байдлаар хүргэлээ.