МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХОЛБООТОЙ БАЙГУУЛСАН САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭЖ, ЦААШДЫН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛЛОО

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Монголын төмөр замын инженерчлэлийн холбоо” ТББ хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэж, цаашдын ажлын чиглэлээ тодорхойлох уулзалтыг өнөө
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Монголын төмөр замын инженерчлэлийн холбоо” ТББ хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэж, цаашдын ажлын чиглэлээ тодорхойлох уулзалтыг өнөөдөр /2026.04.16/ зохион байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн метро, трамвайн төслүүдэд шаардлагатай стандарт, норм, дүрэм журмыг хамтран боловсруулж, олон улсын жишигт нийцүүлэн нутагшуулах зорилготой ажиллаж байна.
Өнөөдрийн уулзалтад “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал Э.Түвшинжаргал, Захиргаа, санхүүгийн албаны Ахлах менежер Ж.Лхагвасүрэн, “Монголын төмөр замын инженерчлэлийн холбоо”-ны ТУЗ-ийн дарга, зөвлөх инженер Б.Баярсайхан болон холбооны гишүүд оролцож, санамж бичиг байгуулсан ажлын гүйцэтгэл, явц болон мега төслүүдэд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашид ажлаа шуурхай эрчимжүүлэх талаар хөндөж ярилцав.
Метро, трамвай нь Монгол Улсад анх удаа хэрэгжих, шинэ төрлийн нийтийн тээвэр учир одоо мөрдөгдөж буй Төмөр замын тээврийн тухай хуульд бүрэн хамаарахгүй. Иймд салбарын онцлогт нийцсэн бие даасан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ 100 орчим дүрэм, журам, стандартын баримт бичиг боловсруулахын тулд НТУГ-ыг түшиглэн хамтран ажиллаж буй давуу талтайг холбооны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан тодотгосон.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал Э.Түвшинжаргал “Нийслэлийн иргэдэд хүртээмжтэй, аюулгүй, олон улсын түвшний нийтийн тээврийн дэд бүтцийг бий болгохын тулд салбарын норм, стандартыг шинэ шатанд гаргах нь хамгийн чухал” гээд санамж бичгийн хэрэгжилтийг амжилттай, хурдтай урагшлуулах шаардлагатайг онцоллоо.
Дашрамд дурьдахад, “Улаанбаатар метро” болон “Улаанбаатар трам” төсөлд ажиллах төмөр замын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх хүрээнд Монголын төмөр замын инженерчлэлийн холбооноос зохион байгуулдаг уулзалт, сургалтад НТУГ-ын инженерүүдийг хамруулж байна.