ИРЛАНДЫН “METROLINK” АШИГЛАЛТАД ОРСНООР НЭГ ЧИГЛЭЛД ЦАГТ 20 МЯНГА ХҮРТЭЛХ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛНО

2026.05.2834 үзсэн
ИРЛАНДЫН “METROLINK” АШИГЛАЛТАД ОРСНООР НЭГ ЧИГЛЭЛД ЦАГТ 20 МЯНГА ХҮРТЭЛХ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛНО

Ирландын нийслэл Дублинд баригдаж буй “MetroLink” төсөл Европын томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж байна. 18.8 км урт, бүрэн автомат метроны шугам нь Суордс, Дублины нисэх онгоцны буудлыг хотын төв

Ирландын нийслэл Дублинд баригдаж буй “MetroLink” төсөл Европын томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж байна. 18.8 км урт, бүрэн автомат метроны шугам нь Суордс, Дублины нисэх онгоцны буудлыг хотын төвийн Чарлемонт өртөөтэй холбох бөгөөд нийт 16 өртөөтэй байхаар төлөвлөгджээ.
Одоогоор төслийн бэлтгэл болон эхний шатны ажлууд ид өрнөж байна. Археологийн хайгуул, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, газрын бэлтгэл зэрэг ажил

Дублин хотын хэд хэдэн хэсэгт эхэлсэн бөгөөд гол барилгын ажлыг удахгүй бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ирландын Тээврийн Дэд Бүтцийн Газар (TII) метроны ашиглалт, галт тэрэг нийлүүлэлт, өртөөний дотоод байгууламжийг хамарсан 32 жилийн хугацаатай төр хувийн хэвшлийн түншлэлийн тендерийг зарлаад байгаа юм.

“MetroLink” ашиглалтад орсноор оргил ачааллын үед 90 секунд тутамд галт тэрэг явж, нэг чиглэлд цагт 20 мянга хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болно. Жилд ойролцоогоор 50 сая хүн үйлчлүүлэх тооцоо гарсан бөгөөд бүтээн байгуулалтын хугацаанд хэдэн мянган инженер, барилгын ажилтан оролцох юм.
9–12 тэрбум еврогийн өртөгтэй энэхүү төсөл нь Дублин хотын авто замын түгжрэлийг бууруулахаас гадна нисэх онгоцны буудлыг хотын төвтэй шууд холбох Ирландын анхны өндөр хүчин чадалтай метро болохоороо онцлогтой 

Command Palette

Search for a command to run...