20 МИНУТЫН ХОТЫН АМЖИЛТТАЙ ЖИШЭЭ: БАРСЕЛОНАГИЙН СУПЕРБЛОК ТӨСӨЛ

2026.06.0243 үзсэн
20 МИНУТЫН ХОТЫН АМЖИЛТТАЙ ЖИШЭЭ: БАРСЕЛОНАГИЙН СУПЕРБЛОК ТӨСӨЛ

Испанийн Барселона хотын хэрэгжүүлж буй "Суперблок" (Superblocks буюу Superilles) төсөл нь дэлхийн хамгийн амжилттай "15-20 минутын хот" загваруудын нэгээр нэрлэгдэж байна. Энэхүү төсөл нь автомашины хөдөлгөөнийг хязгаар

Испанийн Барселона хотын хэрэгжүүлж буй "Суперблок" (Superblocks буюу Superilles) төсөл нь дэлхийн хамгийн амжилттай "15-20 минутын хот" загваруудын нэгээр нэрлэгдэж байна. Энэхүү төсөл нь автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хотын орон зайг иргэдэд эргүүлэн олгох зорилготой томоохон хот төлөвлөлтийн шинэчлэл юм.

Суперблок гэдэг нь есөн энгийн хотын кварталыг (3х3 блок) нэг том бүс болгон нэгтгэж, доторх гудамжуудыг явган зорчигч, дугуйчдад зориулан өөрчлөх загвар юм. Автомашинууд зөвхөн оршин суугчид, хүргэлтийн үйлчилгээ болон онцгой байдлын хэрэгцээнд бага хурдтай зорчих боломжтой байдаг.
Барселона хот энэхүү хөтөлбөрийг албан ёсоор 2015 онд эхлүүлж, анхны томоохон туршилтын Суперблокийг 2016-2017 онд Побленоу (Poblenou) дүүрэгт байгуулжээ. Төслийн хүрээнд гудамжны авто замын хэсгийг хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, амралтын талбай, дугуйн зам болгон өөрчилсөн байна.

Хотын захиргааны төлөвлөгөөгөөр нийт 503 Суперблок байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь өнөөг хүртэл автомашины хэрэглэж байсан гудамж талбайн 60 орчим хувийг иргэдийн нийтийн эзэмшлийн орон зай болгон хувиргах боломжтой гэж үздэг.
Суперблок бүрэн хэрэгжсэнээр агаарын бохирдол, дуу чимээ эрс буурч, жил бүр хэдэн зуун хүний амь насыг аврах боломжтой аж. Мөн автомашины хөдөлгөөн багассанаар иргэдийн алхалт, дугуйн хэрэглээ нэмэгдэж, нийгмийн харилцаа, орон нутгийн бизнесүүдийг дэмжих эерэг нөлөө үзүүлж эхэлжээ.
Анхны хэрэгжилтийн үед автомашин эзэмшигчид болон зарим бизнес эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэл гарч байсан ч төслийн үр дүн харагдах тусам олон дүүргийн оршин суугчид ижил төрлийн өөрчлөлтийг хүсэх болсон байна.

 

Command Palette

Search for a command to run...