НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ДАГАЖ ХОТОО ХӨГЖҮҮЛСЭН НЬ: КУРИТИБАГИЙН ОРОН СУУЦЖУУЛАХ ТУРШЛАГА

2026.06.0334 үзсэн
НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ДАГАЖ ХОТОО ХӨГЖҮҮЛСЭН НЬ: КУРИТИБАГИЙН ОРОН СУУЦЖУУЛАХ ТУРШЛАГА

Curitiba хотыг дэлхийн хамгийн амжилттай хот төлөвлөлтийн жишээнүүдийн нэг гэж үздэг. 1970-аад оноос эхлэн хотын удирдлагууд түгжрэлийг бууруулах, хотын хэт тэлэлтийг хянах зорилгоор хөгжлөө нийтийн тээврийн сүлжээнд тул

Curitiba хотыг дэлхийн хамгийн амжилттай хот төлөвлөлтийн жишээнүүдийн нэг гэж үздэг. 1970-аад оноос эхлэн хотын удирдлагууд түгжрэлийг бууруулах, хотын хэт тэлэлтийг хянах зорилгоор хөгжлөө нийтийн тээврийн сүлжээнд тулгуурлан төлөвлөжээ.
Тэд эхлээд хотын гол чиглэлүүдэд өндөр багтаамжтай BRT буюу тусгай замын автобусны системийг байгуулсан байна. Харин үүний дараа орон сууц, худалдаа үйлчилгээ, ажлын байрны төвүүдийг эдгээр тээврийн коридор дагуу төвлөрүүлэн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлжээ.
Хотын ерөнхий төлөвлөгөөнд BRT шугамын дагуух бүсүүдэд өндөр нягтаршилтай орон сууц барихыг зөвшөөрч, харин тээврийн гол шугамаас холдох тусам барилгын өндөр, нягтралыг бууруулсан байна. Ингэснээр иргэд ажил, сургууль, үйлчилгээ рүүгээ хувийн автомашингүйгээр хүрэх боломжтой болжээ.

Мөн бага орлоготой иргэдийг хотын зах руу шахан гаргахын оронд нийтийн тээврийн хүртээмж сайтай бүсүүдэд хямд өртөгтэй орон сууцны төслүүд хэрэгжүүлсэн нь хотын хөгжлийг илүү тэнцвэртэй болгоход нөлөөлсөн байна.
Өнөөдөр Куритибагийн хүн амын ихэнх нь нийтийн тээврийн гол коридороос холгүй амьдардаг бөгөөд хотын хөгжлийн үндсэн зарчим нь "эхлээд тээвэр, дараа нь орон сууц" гэсэн үзэл баримтлалд тулгуурладаг.
Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү загвар нь гэр хороолол ихтэй хотуудад онцгой ач холбогдолтой. Учир нь шинэ орон сууцны хороолол барихдаа метро, трамвай, BRT зэрэг нийтийн тээврийн төслүүдтэй уялдуулбал иргэдийн автомашинаас хамаарал буурч, түгжрэл нэмэгдэхгүйгээр хот өргөжин хөгжих боломж бүрддэг.
Монгол Улсын хувьд Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй трамвай, метро, BRT төслүүдийн дагуу өндөр нягтаршилтай орон сууцны бүсүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх нь Куритибагийн туршлагатай төстэй шийдэл болох боломжтой гэж үздэг байна.
 

Command Palette

Search for a command to run...