water

“Туул усан сан цогцолбор” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулна

2026.06.10234 үзсэн
“Туул усан сан цогцолбор” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулна

Туул, Сэлбэ голын сав газарт 100 жилийн давтамжтай үерийн үед 155,586 хүн, 8,000 гаруй барилга байгууламж өртөх эрсдэлтэй бөгөөд эдийн засгийн хохирол нь 2.4 их наяд төгрөгт хүрэх тухай тооцоо судалгаа бий. Мөн сүүлийн ж

Туул, Сэлбэ голын сав газарт 100 жилийн давтамжтай үерийн үед 155,586 хүн, 8,000 гаруй барилга байгууламж өртөх эрсдэлтэй бөгөөд эдийн засгийн хохирол нь 2.4 их наяд төгрөгт хүрэх тухай тооцоо судалгаа бий. Мөн сүүлийн жилүүдэд голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт нэмэгдэж, урсгалын коридор хумигдах болжээ. Тиймээс үерийн үеийн оргил урсацыг сааруулж, доод урсгалд ирэх ачааллыг бууруулах шийдэл нь “Туул усан сан” төсөл болжээ. Энэхүү төсөл нь 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулахаас гадна ус багатай улиралд хуримтлагдсан нөөцөөс урсацыг нөхөн нийлүүлж, голын урсгалын горимыг тогтворжуулах ажээ. 

Энэхүү төслийн Техник эдийн засгийн судалгааны ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpa project international limited llc) ХХК гүйцэтгэж, 95 хувьдаа орсон байна. Ажлын хэсгийн гаргасан судалгаанаас харвал, тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын иргэдийг ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болгож, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын зэрэгцээ нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөжээ. Туул усан цогцолбор нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. 

Туул усан цогцолбор төсөл нь нийт 5569 ам.метр талбайг хамарна. Төслийн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар байхаар тооцоологдсон бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

The “Tuul Water Dam” Project Could Store Up to 50 Million m³ of Water and Reduce Peak Flood Flows
According to studies conducted under the “Tuul Water Dam” project, the reservoir would be capable of storing up to 50 million cubic meters of water, helping to mitigate peak flood flows.

Research indicates that during a flood event with a 100-year recurrence interval in the Tuul and Selbe River basins, approximately 155,586 people and more than 8,000 buildings and structures would be at risk, with potential economic losses reaching 2.4 trillion MNT. In recent years, uncontrolled construction within river floodplains has increased, narrowing natural flow corridors. As a result, the “Tuul Water Dam” project has been proposed as a solution to reduce peak flood flows and lessen the burden on downstream areas.

In addition to storing up to 50 million cubic meters of water during flood periods, the reservoir would release stored water during low-flow seasons, helping to stabilize the river’s flow regime.
The feasibility study for the project is being carried out by India-based KPIL (Kalpa Project International Limited LLC) and is currently about 95% complete. According to findings from the project working group, implementation of the project would provide a reliable water supply source for residents of Ulaanbaatar, help address water supply issues in satellite cities, protect the capital from flood risks, maintain the ecological balance of the Tuul River, and generate electric power.

The Tuul Water Dam is designed to have a storage capacity of 50-100 million cubic meters of water. The dam is planned to be 685.15 meters long, 35.8 meters high, with a sediment depth of 19.84 meters. The project will cover a total area of 5,569 square meters.
Preliminary estimates place the project’s investment cost at approximately USD 300 million. The project is expected to be financed through foreign loans and development assistance.

 

Command Palette

Search for a command to run...