water

“ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ” -ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026.06.1169 үзсэн
“ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ” -ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш буюу 63 жилийн турш ашиглагдаж байна. Эдгээр нь нийт 4 байршилд 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг ба

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш буюу 63 жилийн турш ашиглагдаж байна. Эдгээр нь нийт 4 байршилд 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг баригдсан байдаг боловч тэдгээрийн 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дуусчээ. Нийслэлд 2024 оны 6 дугаар сард орсон хур тунадасны нөлөөгөөр үүссэн үерт 6 дүүргийн 40 гаруй хорооны нутаг дэвсгэр үерт автсан нь үерийн хамгаалалтын байгууламжуудыг үе шаттайгаар шинэчлэх шаардлагатайг харуулсан.  

Иймд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний 9 байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ тус төслийг хоёр багцад хуваажээ. Тухайлбал, Багц -1 ажлын хүрээнд 95.5 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барина. Төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурлаар 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, магадлал хийлгэх шийдвэр гарсан байна.  

Харин Багц-2 ажлын хүрээнд 40 км урт бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд тус багцын ТЭЗҮ-ийг “Гидро инженеринг” компани боловсруулсан байна. Шуудуу ухалгүйгээр бохир ус дамжуулах хоолойг доторлох технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгож, хотын хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг багасгах ач холбогдолтой юм.
Дээрх хоёр багц ажлын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх ажил 90 гаруй хувьтай үргэлжиж байгаа ажээ.

Environmental and Social Impact Assessment for the “Groundwater and Flood Protection Project” is More Than 90% Complete

The centralized wastewater system of Ulaanbaatar has been in operation since 1963, meaning it has been used for approximately 63 years. Across four locations, a total of 51.6 km of flood protection embankments and 107.6 km of flood protection channels at 58 locations have been constructed. However, 86.7 km of these facilities have exceeded their service life. Flooding caused by heavy rainfall in June 2024 affected more than 40 subdistricts across six districts of the capital city, highlighting the urgent need to modernize flood protection infrastructure in a phased manner.

To address these challenges, the city has decided to implement the “Groundwater and Flood Protection Project.” The project plans to construct flood protection facilities and stormwater drainage networks at 22 locations throughout Ulaanbaatar. Of these, nine locations will be financed by the World Bank under the “Ulaanbaatar Flood Risk Reduction and Trenchless Sewer Rehabilitation Project.” The project has been divided into two packages. Under package 1, 95.5 km of new flood protection embankments and channels will be constructed. The feasibility study was prepared by the Urban Planning and Research Institute (a state-owned enterprise) and was reviewed by the Scientific, Technical, and Technological Council under the Ministry of Urban Development, Construction, and Housing on April 30, 2026. The council decided that the study should proceed to expert review.
Package 2 will introduce trenchless rehabilitation technology to renovate and upgrade 40 km of wastewater pipelines. The feasibility study for this package was prepared by Hydro Engineering Company.

The trenchless sewer rehabilitation technology allows wastewater pipelines to be renewed without excavating roads and public spaces, thereby minimizing disruptions to urban operations and daily activities.
The Environmental and Social Impact Assessment (ESIA) for both project packages is currently more than 90% complete.

Command Palette

Search for a command to run...