Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийг яагаад цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

2026.06.1537 үзсэн
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийг яагаад цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 төсөл нь зөвхөн бие даасан асуудлыг шийдэх бус, төвлөрлийг сааруулж, олон төвт хотын бүтцийг бий болгох зорилготой. Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын нийт өрхийн бараг тал хувь

Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 төсөл нь зөвхөн бие даасан асуудлыг шийдэх бус, төвлөрлийг сааруулж, олон төвт хотын бүтцийг бий болгох зорилготой. Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын нийт өрхийн бараг тал хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдоогүй орон сууцанд амьдарч буй бөгөөд агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын олон жилийн түлшний хэрэглээнээс үүдэлтэй байна.
Тиймээс нэн тэргүүнд гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх хүрээнд Сэлбэ дэд төв орчмын нийт 158 га газрыг чөлөөлөн, дахин төлөвлөж, инженерийн дэд бүтцийн бүрэн шийдэлтэйгээр хэрэгжүүлж байна. Мөн эдгээр шинэ орон сууцнууд болон эрчим хүчний хэрэглээг хангах хүрээнд ДЦС-5 зэрэг төслийг эрэмбэлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Метро, Трамвай, BRT, Дүүжин замын тээвэр зэрэг төсөл нь цогцоор хэрэгжиж байж хөдөлгөөний ачааллыг бууруулж, нэг сүлжээ болон хөгждөгийг дэлхийн олон хотын жишээнээс харж болно.
Тэгвэл нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 мега төсөл нь нэг жил гаруйн хугацаанд тодорхой үр дүнд хүрч, зарим төслүүдийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Төслүүдийн явцыг тоймлон хүргэе.
1. Улаанбаатар метро төсөл. ТЭЗҮ, БОННҮ-ний тайланг боловсруулж дууссан. Төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I үе шатны тендерт шалгарсан 27 аж ахуй нэгж байгууллагын дунд II үе шатны тендэрийг зарласан бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 3-ны өдөр нээнэ.
2. Тусгай замын автобус BRT төсөл. ТЭЗҮ 90% бөгөөд төслийн нарийвчилсан ажлын зураг, барилгын хяналт, нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг зарласан.
3. Улаанбаатар Трамвай төсөл. ТЭЗҮ 100%.
4. Дүүжин замын тээвэр төсөл. Бүтээн байгуулалт, нийт төслийн явц 72%.
5. Нэгдүгээр тойрог зам төсөл. ТЭЗҮ 100%.
6. Хоёрдугаар тойрог зам төсөл. ТЭЗҮ 95%.
7. Олон түвшний уулзвар төсөл. ТЭЗҮ 100%.
8. Сэлбэ хот орон сууцжуулалт төсөл. Орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол төслийн нийт гүйцэтгэл 32.9%.
9. Баянхошуу, Шархад орон сууцжуулалт төсөл. Баянхошууны эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99%.
10. Хүннү хотын дэд бүтэц. Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил-75%, Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил-30%, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил-95%, "Хүннү" Дэд станцын бүтээн байгуулалтын ажил-86%, “Хүннү хотын 127.4 км автозамын зураг төсөл, бүтээн байгуулалт-35%.
11. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл. ТЭЗҮ 100%. Бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж, Үнс зөөх ажил үргэлжилж байна.
12. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл. ТЭЗҮ 100%.
13. Лаг шатаах үйлдвэр. ТЭЗҮ 100%.
14. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц төсөл. ТЭЗҮ 100%. Паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын ажлын зураг төсөл 60%, цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл 20% байна.
15. Туул усан сан цогцолбор төсөл. ТЭЗҮ 90%.
16. Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл. ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажил 35%.

Command Palette

Search for a command to run...