Мексикийн Mexicable нь дүүжин замыг аялал жуулчлал биш, харин жинхэнэ нийтийн тээвэр болгон амжилттай ашиглаж байна

Мексикийн Mexicable нь дүүжин замыг аялал жуулчлал биш, харин жинхэнэ нийтийн тээвэр болгон амжилттай ашиглаж буй дэлхийн хамгийн алдартай жишээнүүдийн тоонд ордог. Мексик Улсын нийслэл Мехико хотын захын өндөрлөг, хүн а
Мексикийн Mexicable нь дүүжин замыг аялал жуулчлал биш, харин жинхэнэ нийтийн тээвэр болгон амжилттай ашиглаж буй дэлхийн хамгийн алдартай жишээнүүдийн тоонд ордог.
Мексик Улсын нийслэл Мехико хотын захын өндөрлөг, хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд дүүжин замыг нийтийн тээврийн хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна. Энэхүү системийг "Mexicable" гэж нэрлэдэг бөгөөд өдөр бүр олон мянган иргэн ажил, сургуульдаа зорчихдоо ашигладаг байна.
Тус дүүжин зам нь уулын энгэр дагуу байрласан хорооллуудыг хотын төвийн автобус, метроны сүлжээтэй холбодог. Өмнө нь иргэд түгжрэл ихтэй замаар нэг цаг орчим зорчдог байсан бол Mexicable ашиглалтад орсноор зорчих хугацаа 20 хүрэхгүй минут болж буурчээ.
Дүүжин зам нь уулархаг бүс нутагт зам, гүүр барихаас хямд өртөгтэй төдийгүй замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах давуу талтай юм. Тиймээс дэлхийн олон хот энэ төрлийн тээврийн шийдлийг сонирхон судалж байна.