“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО БУЮУ ISO9001:2015, ISO21502:2020 СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2026.06.3054 үзсэн
“НЭГДСЭН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР” ОНӨТҮГ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО БУЮУ ISO9001:2015, ISO21502:2020 СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь байгууллагын үйл ажиллагаандаа ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо" болон ISO 21502:2020 "Төслийн удирдлагын удирдамж" олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлж,

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь байгууллагын үйл ажиллагаандаа ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо" болон ISO 21502:2020 "Төслийн удирдлагын удирдамж" олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор гардан авлаа.
Олон Улсын стандарт нэвтрүүлснээр төслийн эхлэлээс дуусах хүртэлх бүх үе шатыг системтэй зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжийг бүрдүүлж, эрсдэлийг бууруулж, төсвийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих зэрэг бодит үр дүнг үзүүлдэг.

Чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 стандартын хэрэгжилт нь байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгч, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, эрсдэлд суурилсан удирдлагыг төлөвшүүлэх, тасралтгүй сайжруулалтын соёлыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Төслийн удирдлагын удирдамж буюу ISO 21502:2020 стандарт нь төслийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн боловсронгуй болгож, төсөл хэрэгжүүлэх байгууллагын чадавх, үр нөлөөг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь цаашид олон улсын стандартын шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтвортой мөрдөж, байгууллагын засаглал, төслийн удирдлага, үйлчилгээний чанар, бүтээмжийг тасралтгүй сайжруулан, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт ажилтан, албан хаагчид, хамтран ажилласан зөвлөх байгууллага, аудитын баг болон байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмждэг хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Command Palette

Search for a command to run...