building

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 6700 м3 хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа

2026.07.0232 үзсэн
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 6700 м3 хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа

Тус бохир ус цэвэрлэх байгууламж нь паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц

Тус бохир ус цэвэрлэх байгууламж нь паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж юм.

Үйлдвэрийн бохир усанд агуулагдах органик болон химийн бохирдуулагч бодисуудыг олон шатлалт технологийн шийдлээр цэвэрлэн, цэвэршүүлсэн усыг Монгол Улсын MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн байгальд нийлүүлэхээр төлөвлөсөн.

Тус байгууламжийн онцлох технологийн шийдэл нь ахуйн бохир ус, үйлдвэрийн бохир ус болон хром агуулсан бохир усыг тус тусад нь хүлээн авч, гурван бие даасан шугамаар боловсруулан цэвэрлэх системтэй юм. Цэвэрлэгээний технологи нь механик болон химийн урьдчилсан цэвэрлэгээ, 6 үе шатны шинэ технологийн порцесс бүхий биологийн цэвэрлэгээний системтэй, химийн хэрэгцээт хүчилтөрөгч (COD)-ийг бууруулах озонжуулалтын технологи, хэт ягаан туяагаар ариутгах, халдваргүйжүүлэх систем, мөн аваарын нөөц сантайгаар төлөвлөгдсөн орчин үеийн иж бүрэн шийдэлтэй.

Түүнчлэн лаг усгүйжүүлэх байгууламжтай бөгөөд боловсруулалтын дараах лагийн чийгшил 70–80 хувь байхаар тооцоологдсон нь лагийг цаашид тээвэрлэх, боловсруулах ажиллагааг илүү үр ашигтай болгоно.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бохир ус цэвэрлэх байгууламж нь эхний ээлжид хоногт 6,700 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох бөгөөд цаашид 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтой. Төлөвлөлтөөр нийт цэвэрлэх бохир усны 63 хувь нь үйлдвэрийн, 37 хувь нь ахуйн бохир ус байхаар тооцоолсон бөгөөд энэ нь паркийн тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн экологийн стандартыг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.

The design for the 6,700 m³/day wastewater treatment plant at the Emeelt Eco Industrial Park has been officially approved.

This independent wastewater treatment facility is designed to treat both industrial wastewater generated by leather, wool, cashmere, meat, and animal by-product processing factories operating within the park, as well as domestic wastewater from residential buildings and service facilities planned for the park. The facility will use a multi-stage treatment process to remove organic and chemical pollutants from industrial wastewater. The treated water will be discharged into the environment in compliance with Mongolia's MNS 4943:2015 standard. One of the project's key technological features is its ability to separately receive and treat domestic wastewater, industrial wastewater, and chromium-containing wastewater through three independent treatment lines. The treatment process includes mechanical and chemical pre-treatment, a biological treatment system featuring a six-stage advanced technology process, ozonation technology to reduce Chemical Oxygen Demand (COD), ultraviolet (UV) disinfection and sterilization, and an emergency storage tank, making it a comprehensive modern treatment solution. The facility will also include a sludge dewatering system, with the processed sludge designed to have a moisture content of 70-80%. This will make subsequent transportation and further processing of the sludge more efficient. In its initial phase, the Emeelt Eco Industrial Park wastewater treatment plant will have a treatment capacity of 6,700 cubic meters of wastewater per day, with the potential to expand to 20,000 m³/day in the future. According to the project plan, 63% of the wastewater to be treated will be industrial wastewater and 37% will be domestic wastewater. This project is expected to make a significant contribution to the park's sustainable development, environmental protection, and compliance with ecological standards for industrial production.

Command Palette

Search for a command to run...