building

Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

2026.07.0343 үзсэн
Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

Нийслэлийн гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвд ногоон

Нийслэлийн гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 60 гаруй га талбайг хамарч, хоёр үе шаттайгаар 5000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилга барьж байгаа бөгөөд нийт 800 айлын ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэ онд 564 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Баянхошуу дэд төвийн  Б13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 89 орчим хувьтай, Б13-2 талбарын 76 айлын хоёр блок орон сууцны ажил 63.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин Б13-3 талбарт баригдах 126 айлын гурван блок орон сууцны зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд барилга угсралтын ажил удахгүй эхлэхээр бэлтгэл хангаж байна.

Шархад дэд төвийн хувьд нийт 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилга баригдаж байна. S27-5 талбарын 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 100 хувьд хүрч улсын комисст 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Харин S27-2 талбарын А, В блокийн 76 айлын орон сууцны барилга 82 хувь, С, D блокийн ажил 57 хувь, Е, F блокийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөл нь Азийн хөгжлийн банк, Ногоон уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл" салбар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Эдгээр орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын EDGE ногоон барилгын гэрчилгээтэй бөгөөд ашиглалтын зардлыг бууруулах дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлснээрээ онцлогтой. Орон сууц бүр 2-3 өрөөний сонголттой, барилгын ухаалаг удирдлагын SCADA систем, айл өрх бүрийн дулааны тоолуур, халаалтын тохируулгатай. Мөн ус хэмнэлтийн шийдэл, угаалтуур болон шүршүүрийн саарал усыг цэвэршүүлэн ариун цэврийн суултуурт дахин ашиглах систем, дээврийн нарны зайн хураагуур, оршин суугчид түрээслэн ашиглах боломжтой гурван төрлийн хүлэмжийг төлөвлөсөн нь байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

Construction of Energy-Efficient Green Housing in Bayankhoshuu and Sharkhad Subcenters Continues According to Plan

To gradually redevelop Ulaanbaatar's ger areas into residential neighborhoods, reduce air and soil pollution, and increase the supply of energy-efficient, affordable housing, the Green Housing Project is being implemented in the Bayankhoshuu and Sharkhad subcenters. The project covers more than 60 hectares across the two subcenters and is planned in two phases to build housing for 5,000 households. In the first phase, construction is underway on 13 apartment blocks with 462 units in the Bayankhoshuu subcenter and 10 apartment blocks with 338 units in the Sharkhad subcenter, along with service buildings, for a total of 800 green housing units. Of these, 564 apartments are scheduled for completion this year. At the B13-1 site in the Bayankhoshuu subcenter, construction of four apartment blocks with 150 units has reached approximately 89% completion. At the B13-2 site, two apartment blocks with 76 units are 63.5% complete. Meanwhile, the design work for three apartment blocks with 126 units at the B13-3 site is 90% complete, and preparations are underway to begin construction soon. In the Sharkhad subcenter, construction is progressing on 10 apartment blocks with a total of 338 units, along with service buildings. At the S27-5 site, construction of four apartment blocks with 110 units has been completed and is scheduled to be handed over to the State Commission on July 3, 2026. At the S27-2 site, Blocks A and B (76 units) are 82% complete, Blocks C and D are 57% complete, and Blocks E and F are 75% complete. The project is being implemented under the 'Ulaanbaatar Affordable Green Housing and Resilient Urban Renewal Project,' funded by the Asian Development Bank and the Green Climate Fund. The apartments are energy-efficient and certified under the international EDGE green building standard. They incorporate advanced technologies designed to reduce operating costs. Each apartment is available in two- or three-bedroom layouts and is equipped with a smart building management (SCADA) system, individual heat meters, and adjustable heating controls. Additional sustainability features include water-saving technologies, a greywater recycling system that treats and reuses water from sinks and showers for toilet flushing, rooftop solar panels, and three types of greenhouses that residents can rent. These features help create an environmentally friendly living environment while minimizing utility and maintenance costs.

 

Command Palette

Search for a command to run...