“Олон төрөлт нийтийн тээврийн тухай хууль”-ийн төслийг байгууллагын ажилтан, албан хаагчдад танилцуулав

2026.07.0336 үзсэн
“Олон төрөлт нийтийн тээврийн тухай хууль”-ийн төслийг байгууллагын ажилтан, албан хаагчдад танилцуулав

"Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Гэрээ, эрх зүйн хэлтсээс олон төрөлт нийтийн тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан анхдагч "Олон төрөлт

"Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Гэрээ, эрх зүйн хэлтсээс олон төрөлт нийтийн тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан анхдагч "Олон төрөлт нийтийн тээврийн тухай хууль"-ийн төслийг холбогдох судалгааны хамт бэлтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Энэхүү хуулийн төслийг өнөөдөр /2026.07.03/ НТУГ-ын ажилтан, албан хаагчдад танилцууллаа.
Их багтаамжийн нийтийн тээвэр болох Метро, Тусгай замын автобус BRT, Дүүжин замын тээвэр төслийн эрхзүйн орчинг бүрдүүлэх зорилготой энэхүү хуулийн төсөл нь 8 бүлэг 35 зүйлтэйгээр боловсруулагдсан байна. Тус хуулийн төслөөр уламжлалт авто тээврийн хуулиар зохицуулах боломжгүй метро болон бусад олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, өмчлөл, ашиглалт, газар чөлөөлөлтийг шийдвэрлэх боломжтой болно. Мөн Их багтаамжийн нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалтын явцад бий болох инженерийн болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэргийг хуульчлах өргөн хүрээний шийдлүүд бүрдэх юм.

Command Palette

Search for a command to run...