Вена хот 20 минутын хотын жишгийг амжилттай хэрэгжүүлж байна

2026.07.057 үзсэн
Вена хот 20 минутын хотын жишгийг амжилттай хэрэгжүүлж байна

Vienna нь дэлхийн хамгийн амьдрахад таатай хотуудын нэгээр тогтмол шалгардаг бөгөөд өнөөдөр ойролцоогоор 2 сая хүн амтай. Хотын хөгжлийн бодлого нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээг гэрээсээ 20 минутын дотор хангах боломжто

Vienna нь амьдрахад таатай хотуудын нэгээр тогтмол шалгардаг бөгөөд ойролцоогоор 2 сая хүн амтай. Хотын хөгжлийн бодлого нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээг гэрээсээ 20 минутын дотор хангах боломжтой орчныг бүрдүүлэхэд чиглэдэг.

Үүний тод жишээ нь Асперн Зеештадт (Aspern Seestadt) шинэ хотхон юм. Энэхүү төсөл нь Европын хамгийн том хот байгуулалтын төслүүдийн нэг бөгөөд 240 га талбайг хамардаг. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 25 мянган оршин суугч, 20 мянган ажлын байр бий болохоор төлөвлөгдсөн бөгөөд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оффис, худалдаа үйлчилгээ, ногоон байгууламжийг нэг дор цогцоор нь байгуулжээ.

Хотхон нь Vienna U-Bahn-ын метро, трамвай, автобусны сүлжээтэй шууд холбогдсон бөгөөд өргөн явган хүний болон дугуйн замтай. Судалгаагаар оршин суугчдын өдөр тутмын зорчилтын ихэнх нь явган, дугуй эсвэл нийтийн тээврээр хийгддэг бөгөөд автомашины хэрэглээ бусад шинэ хорооллуудтай харьцуулахад мэдэгдэхүйц бага байна.

Вена хотын хэмжээнд нийт орон сууцны 60 орчим хувь нь төрийн болон төрийн дэмжлэгтэй хямд өртөгтэй орон сууц байдаг. Энэ нь иргэдийг ажлын байр, сургууль, эмнэлэгтэй ойр амьдрах боломжийг бүрдүүлж, хотын төвлөрлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Command Palette

Search for a command to run...