ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН УУЛЗВАРЫН АВТО ЗАМЫН УРД ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААНД ХЭСЭГЧЛЭН ХЯЗГААРЛАНА

2026.07.2453 үзсэн
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН УУЛЗВАРЫН АВТО ЗАМЫН УРД ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААНД ХЭСЭГЧЛЭН ХЯЗГААРЛАНА

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Геологийн т

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсэгт инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, авто замыг өргөтгөх, шинэчлэх барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхтэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана. Уг хэсгийн замыг гурван хэсэгт хэсэгчлэн хаах юм. Тодруулбал, 2026 оны 07-р сарын 25-наас 08-р сарын 01-ний өдөр хүртэл уулзварын урд хэсэг буюу баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөнийг хаах бол 08-р сарын 01-ээс 08-р сарын 11-ний хооронд зүүнээс хойш эргэх болон хойноос баруун эргэх хөдөлгөөний нэгдүгээр эгнээг хязгаарлана. Харин 08-р сарын 11-ээс 08-р сарын 16 хүртэл уулзварын зүүнээс хойш, хойноос баруун чиглэсэн хөдөлгөөний хоёр болон гуравдугаар эгнээг хаах юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөний түр зохицуулалт, замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөж, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр өөр чиглэлийн авто замыг сонгон зорчихыг зөвлөж байна. Та бүхний ойлголцол, хамтын ажиллагаа нь бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно. Иргэд, жолооч та бүхэнд талархал илэрхийлье.

Command Palette

Search for a command to run...