ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР

Shenzhen East Waste-to-Energy Plant нь өдөрт 5,000 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилдээ 1.8 сая тонн орчим хогийг боловсруулдаг. Үйлдвэрт ирсэн хогийг өндөр температурт шатааж, гарсан дулаанаа
Shenzhen East Waste-to-Energy Plant нь өдөрт 5,000 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилдээ 1.8 сая тонн орчим хогийг боловсруулдаг. Үйлдвэрт ирсэн хогийг өндөр температурт шатааж, гарсан дулаанаар уур үүсгэн турбин ажиллуулснаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед ойролцоогоор 100 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж, олон арван мянган өрхийн хэрэгцээг хангах боломжтой. Ингэснээр хогийг булшлах хэмжээг эрс бууруулж, хүлэмжийн хий ялгаралтыг багасгахын зэрэгцээ эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож байна.
Үйлдвэрийн онцлог нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн явдал юм. Барилгын дээвэр дээр 44 мянган ам метр талбай бүхий нарны цахилгаан үүсгүүр суурилуулсан бөгөөд үйлдвэрийн цахилгааны хэрэглээний тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Мөн утааны хий цэвэрлэх олон шатлалт систем ашигласнаар олон улсын байгаль орчны стандартыг ханган ажиллаж байна.
Ийм төрлийн үйлдвэрүүд нь хотын хог хаягдлын асуудлыг шийдэхийн зэрэгцээ эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.