ХОГНООС ЭРЧИМ ХҮЧ ХҮРТЭЛ: ГЕРМАНЫ ТУРШЛАГА

2026.08.038 үзсэн
ХОГНООС ЭРЧИМ ХҮЧ ХҮРТЭЛ: ГЕРМАНЫ ТУРШЛАГА

Герман улс нь хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын тогтолцоогоороо дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Герман улс 2023 онд ахуйн буюу суурин газрын хог хаягдлын 67.2 хувийг дахин боловсруулжээ. Энэ нь тус улсын

Герман улс нь хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын тогтолцоогоороо дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улс 2023 онд ахуйн буюу суурин газрын хог хаягдлын 67.2 хувийг дахин боловсруулсан бөгөөд 2020 он гэхэд 65 хувьд хүргэх зорилтыг давуулан биелүүлсэн ажээ. Мөн Германд 2024 онд нийт 362.7 сая тонн хог хаягдал үүссэн бөгөөд үүнээс 249.9 сая тонн нь дахин боловсруулалт, материалын сэргээн ашиглалт руу, 46.4 сая тонн нь эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай боловсруулалт руу шилжжээ. Харин ахуйн хог хаягдлын хэмжээ 49.3 сая тонн байснаас үүний 33.3 сая тонныг нь дахин боловсруулсан байна.

ХБНГУ нь дахин боловсруулах боломжгүй хогийг булшлахаас илүүтэй тусгай шатаах үйлдвэрт боловсруулж, гарсан дулаан, уурыг цахилгаан болон төвлөрсөн дулаан үйлдвэрлэхэд ашигладаг байна. Иймээс тус улсад булшилж устгадаг хогийн хэмжээ маш бага байдаг ажээ.

Command Palette

Search for a command to run...