Бээжин хот төвийн бүсийн түгжрэлийг хэрхэн шийдсэн бэ?

2026.08.0432 үзсэн
Бээжин хот төвийн бүсийн түгжрэлийг хэрхэн шийдсэн бэ?

Хятадын нийслэл Бээжин хот 2003 онд 5-р тойрог замаа бүрэн ашиглалтад оруулснаар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтад томоохон өөрчлөлт гарсан. Энэхүү тойрог зам нь хотын төвөөр заавал дайран өнгөрдөг байсан автом

Хятадын нийслэл Бээжин хотод 2003 онд Тавдугаар тойрог зам бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний зохион байгуулалтад нь томоохон өөрчлөлт гарчээ. Энэхүү тойрог зам нь хотын төвөөр зайлшгүй дайран өнгөрдөг байсан автомашины урсгалыг гадуур чиглүүлж, төвийн гол өргөн чөлөө болон уулзваруудын ачааллыг мэдэгдэхүйц бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тус Тавдугаар тойрог зам ашиглалтад орсны дараа хотын нэг захаас нөгөө зах руу зорчих автомашинууд төвийн бүс рүү орох шаардлагагүй болсон бөгөөд логистик, ачаа тээврийн хөдөлгөөн илүү хурдан, тасралтгүй зорчих болсон аж. Мөн онгоцны буудал, аж үйлдвэрийн бүсүүд болон хотын захын шинэ суурьшлын бүсүүдийн хоорондын холболт сайжирчээ.

Тавдугаар тойрог зам нь ашиглалтын эхний жилүүдэд хотын төвийн ачааллыг мэдэгдэхүйц бууруулж, зорчих хугацааг богиносгосон хамгийн үр дүнтэй дэд бүтцийн төслүүдийн нэг болсон бөгөөд тус зам нь дамжин өнгөрөх хөдөлгөөнийг төвөөс гаргах хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэг боловч, урт хугацаандаа түгжрэлийг бүрэн шийдэхийн тулд нийтийн тээвэр, замын сүлжээний цогц хөгжүүлэлттэй цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Хот төлөвлөлтийн судлаачид дүгнэжээ.

Command Palette

Search for a command to run...