road

“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРДЫГ 23.3 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

2026.08.051,437 үзсэн
“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРДЫГ 23.3 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүрэлцээ муу, хөдөлгөөний урсгал цөөн гол замд төвлөрсөн зэрэг нь замын түгжрэлийн үндсэн шалтгаан болсоор байна. Судалгаагаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүрэлцээ муу, хөдөлгөөний урсгал цөөн гол замд төвлөрсөн зэрэг нь замын түгжрэлийн үндсэн шалтгаан болсоор байна. Судалгаагаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд ойролцоогоор 35 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдэг нь эдийн засгийн бүтээмж буурах, шатахуун, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, агаарын бохирдол өсөх, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Иймд нийслэлийн дэд төвүүдийг хооронд нь шууд холбож, хөдөлгөөний урсгалыг хотын төвөөс гадуур хуваарилах зорилгоор олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь “Нэгдүгээр тойрог зам” болон “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм.

“Шинэ тойрог зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжин өнгөрөх хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурч, нийслэлийн дэд төвүүдийн уялдаа холбоо сайжирна. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа болон шатахуун, тээврийн зардал буурах, нийтийн тээврийн үйлчилгээний үр ашиг дээшлэх, явган болон дугуйн хөдөлгөөнд ээлтэй орчин бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө бий болно. Иймээс энэхүү төсөл нь нийслэлийн авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

“Нэгдүгээр тойрог зам”-ын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч баталсан. Энэхүү авто замын нийт урт 24.79 км байх бөгөөд үндсэн зорчих хэсэг нь 6 эгнээ, туслах зам нь 4 эгнээ, нийт 7 олон түвшний уулзвар бүхий иж бүрэн сүлжээтэйгээр төлөвлөгдөж байна. Зам нь хотын өмнөд болон хойд бүсийг шууд холбох бөгөөд газар зүйн онцлогт тохируулан гүүрэн байгууламж болон туннелийг хослуулсан инженерийн шийдлийг ашиглана.

Мөн төслийн хүрээнд:

  • - нийтийн тээврийн тусгай эгнээ;

  • - явган болон дугуйн зам;

  • - ногоон байгууламж;

  • - инженерийн иж бүрэн шугам сүлжээ;

  • - ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Уг авто замын бүтээн байгуулалтыг нийт 25.64 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. “Хоёрдугаар тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төслийн боловсруулалт 95 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэхүү авто зам нь нийт 21.32 км урттай бөгөөд хотын зүүн болон баруун бүсийн гэр хороолол, авто замын сүлжээ сул хөгжсөн бүсүүд, уулархаг газар болон голын саадыг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Газар нутгийн онцлогт нийцүүлэн гүүр, холбоос зам, туслах гудамжуудыг төлөвлөснөөр хөдөлгөөний тасралтгүй урсгалыг бий болгож, хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг бууруулан, бүс хоорондын зорчих хугацааг богиносгох ач холбогдолтой.

“NEW RING ROAD” PROJECT TO REDUCE TRAFFIC CONGESTION AND INCREASE AVERAGE TRAVEL SPEED BY 23.3 PERCENT

The excessive concentration of Ulaanbaatar’s population, insufficient road network capacity, and the concentration of traffic flows on a limited number of major roads have continued to be the main causes of traffic congestion. According to studies, residents of the capital spend an average of 2.5 hours per day and approximately 35 days per year stuck in traffic. This has become a factor negatively affecting economic productivity, increasing fuel and energy consumption, worsening air pollution, and reducing the quality of life for citizens.
Therefore, in order to directly connect the city’s sub-centers and redistribute traffic flows outside the city center, the “New Ring Road” project has been planned with multi-level interchanges. The project consists of two main components: the “First Ring Road” and the “Second Ring Road.”
Upon full implementation of the “New Ring Road” project, traffic pressure passing through the city center will be significantly reduced, while connectivity between Ulaanbaatar’s sub-centers will improve. In addition, the average speed of road traffic is expected to increase by 23.3 percent, resulting in shorter travel times, reduced fuel and transportation costs, improved efficiency of public transport services, and the creation of a more pedestrian- and bicycle-friendly environment. Therefore, this project represents a strategically important large-scale infrastructure initiative aimed at expanding the accessibility of the capital’s road network and reducing congestion.
The assignment for preparing the detailed engineering design of the “First Ring Road” was approved on May 13, 2026, by the Deputy Mayor of Ulaanbaatar responsible for economic and infrastructure affairs. The total length of this road will be 24.79 km, with a six-lane main carriageway, a four-lane auxiliary road, and a comprehensive network including seven multi-level interchanges. The road will directly connect the southern and northern parts of the city and will utilize engineering solutions combining bridge structures and tunnels in accordance with the geographical conditions.
The project also includes the phased implementation of advanced solutions such as:
- dedicated public transport lanes;
- pedestrian and bicycle paths;
- green spaces;
- comprehensive engineering utility networks;
- intelligent traffic management systems.
The road construction is planned to be implemented on a total area of 25.64 hectares.
The feasibility study and preliminary design development for the “Second Ring Road” are currently progressing, with approximately 95 percent completion.
This road will have a total length of 21.32 km and is planned to pass through the eastern and western residential ger districts, areas with underdeveloped road networks, mountainous terrain, and river barriers. By incorporating bridges, connecting roads, and auxiliary streets tailored to the geographical characteristics, the project aims to ensure continuous traffic flow, reduce congestion on roads leading toward the city center, and shorten travel times between different areas of the city.

Command Palette

Search for a command to run...